Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Малчин Ч.Нацагдорж: Хүсэл минь биелж iPhone 12 гар утастай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 7
Сурталчилгаа

Юнител Групп “Бэлэг бэлэг” шинэ жилийн картаар цэнэглэсэн хүмүүс дундаас нийт 16 азтай хэрэглэгчийг тодруулан СУПЕР бэлгүүдийг гардуулан өглөө. 12-р сарын 30-ны өдөр болсон 2 дахь шууд нэвтрүүлгээр азтай 8 хүн тодорч ухаалаг зурагт+home театр, Dell брэндийн зөөврийн компьютер, iPhone 12 гар утас, kindle болон Юнител, Юнивишнийг 1 жилийн турш үнэгүй ашиглах эрхийн эзэд болсон юм. Ингээд бэлгийн эзэн болсон хүмүүсийн сэтгэгдлийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Ухаалаг зурагт+home театрын эзэн болсон Г.Лхагважав

 

2011 онд миний Юнителийн дугаарыг сүлжээндээ үнэгүй ярьдаг гээд  охин маань авч өгч байсан. Би барилгын карказны мужаан хүн. Тэгэхээр гар утсаараа бүх л ажлаа амжуулдаг юм. Манайх ер нь гэр бүлээрээ Юнителийн дугаартай л даа.  

Анх ухаалаг зурагт, home театрын эзэн болсон байна гээд Юнителийн хүн ярихад нь тоглож байгаа юм болов уу гэж бодоод гайхсан. Хүн андуураад байгаа ч юм болов уу гэж бодсон шүү. Итгэж өгдөггүй юм билээ.

Надад ингээд аз тохионо гэж хэзээ ч бодож байгаагүй. Нэг хэрэглэж байгаа зүйлдээ тууштай байвал аз ивээдэг гэдэгт одоо бол үнэхээр итгэж байна. Би өөр дугаар барьж чадахгүй юм байна лээ. Мобиком, Скайтел хэрэглэх гэж үзсэн үнэхээр чадахгүй юм байна лээ. Юнител компани л илүү санагдаад байдаг юм. Явуулж байгаа үйл ажиллагаанууд нь ч надад таалагддаг.

Би ер нь карманд мөнгө л байвал Юнителийн 8000₮-ийн картаар утсаа цэнэглэчихдэг. Сүүлийн үед дата их хэрэглэдэг болоод 8000₮-ийн карт их амар санагдаад байгаа. Тэгсэн ийм сайхан бэлгийн эзэн боллоо. Маш их баяртай байна.

Dell брэндийн зөөврийн компьютерийн эзэн Х.Лина

 

Би Налайх дүүргийн 109-р сургуулийн 12-1 ангид сурдаг. Энэ жил оюутан болох учраас зөөврийн компьтерийн эзэн болсондоо маш их баяртай байгаа. Оюутан болоод надад хамгийн их хэрэг болох зүйлээ ингээд 8000 төгрөгөөр авчихсандаа итгэж чадахгүй байна. 12-р сарын 1-ний өдөр теле хичээлээ утсаараа үзэх гээд “Бэлэг бэлэг” картаар цэнэглэсэн чинь ингээд зөөврийн компьютертэй болчихлоо. Манайх гэртээ интернэтгүй учраас утсаараа л байнга интернэтэд холбогддог юм. Ийм гоё бэлэг хожсондоо баяртай байна. Юнителийн хамт олонд маш баярлалаа гэж хэлье.  

Iphone 12 гар утасны эзэн Ч.Нацагдорж

 

Юнителийн дугаар бариад яг 1 жил болж байна. Би Сүхбаатар аймгийн Наран суманд амьдардаг малчин хүн л дээ. Манай суманд Юнителийн сүлжээ сайн барьдаг болохоор Юнителийн дугаар авсан юм. Би чинь залуу хүн учраас Фейсбүүк их орноо. Дататай байхад бүх мэдээллээс хоцрохгүй амар байдаг. Датагаараа голдуу кино л их үздэг дээ.

Гар утасны эзэн болсон гээд Юнителээс ярихад нь итгээгүй. Гэрийхэндээ хэлтэл “Битгий худлаа ярь” гээд бас л итгэхгүй байсан. /инээв/ Тэгээд лайваа нөхөж үзэж байж л итгэсэн дээ. Мэдээж маш их баярласан. Ухаалаг гар утас, тэртусмаа хамгийн сүүлд гарсан iPhone 12 шүү дээ. Би Юнителийн 8000₮-ийн картаар цэнэглэх бүрдээ азтай байгаасай гэж хүсдэг байсан. Тэгсэн нэг л өдөр тэр хүсэл минь биелж намайг аз ивээлээ. Үнэхээр сайхан байна.

Kindle-ийн эзэн болсон П.Лхагвасүрэн

 

Анх бэлгийн эзэн болсноо сонсоод юу билээ гэж бодоод хэсэг гайхсан. Дараа нь зөндөө их баярласан даа. Өмнө нь НӨАТ-ын баримтаас л 30 мянган төгрөг хожиж байснаас яг ийм гоё бэлгийн эзэн болж үзээгүй. Гэрийнхэн маань ч гэсэн над шиг маш их баярлаж хүлээж авсан.

Би МУИС-ийн Бизнесийн сургуулийг энэ хавар Маркетингийн мэргэжлээр төгссөн. Мөн би Юнител компанид их дуртай л даа. Ажилд орох хүсэлтэй байдаг. Тэгсэн тэр компанийнхаа хэрэгжүүлсэн урамшууллаар Kindle-тэй болчихсондоо итгэж өгөхгүй л байна.

Би дугаараа бариад 10 жил болж байгаа. Анх сүлжээндээ үнэгүй учраас авч байсан. Харин одоо бол дата, ярианы эрхүүд нь таалагддаг учраас дугаараа бүр ч дуртай барьж байгаа. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.