Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувдмаа: Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын халдвараас хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөсөөр байна.

Харин нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүснээр хацар, амны хаалтны хооронд завсар үүсэж, түүгээр гадны агаар орох эрсдэлтэйг зарим эмч, мэргэжилтэн хэлжээ. Энэ нь үнэн зөв эсэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрбээр "Гурван давхар шүүлтүүртэй нэг удаагийн амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагагүй. Хамгийн чухал нь найдвартай газраас стандартын шаардлага хангасан амны хаалтыг авч, зөв зүүж хэрэглэх учиртай. Амны хаалтыг хоёр цаг тутамд солих ёстой бөгөөд илт бохирдсон болон цантаж, норсон бол тэр даруйд амны хаалтаа солих нь зүйтэй" гэлээ. 

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

  • Гараа сайтар савандаж угаасны дараа амны хаалтаа зүүнэ.
  • Амны хаалтаа зүүснийхээ дараа аль нэг хэсэгт сул зай үүссэн эсэхийг шалгана. Таныг амьсгалахад амьсгал зөвхөн урагш гарах ёстой бөгөөд хамар, шанаа хэсгээр завсар гаргахгүй байхыг анхаарна уу.
  • Нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг хэрэглэх ёстой. Хэрэв дунд нь хоол идсэн, утсаар ярьсан эсвэл амны хаалт тань норсон бол шууд хаях ёстойг анхаарна уу. Хаяхдаа гадаргуунд гараа хүргэж огт болохгүй.

Заавар:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/520531805299404/