Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны бүтээл хүлээж авах хугацааг 14 хоногоор сунгалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаанд бүтээлээ өгч амжсангүй гэж сэтгэлээр унасан юм биш биз. Тэгвэл та бүхэнд баяртай мэдээ дуулгая. 

Уралдааныг зохион байгуулагч хамт олны зүгээс хөл хорио тогтоосон цаг үеийн нөхцөл байдлаас улбаалан бүтээл хүлээж авах хугацаагаа 14 хоногоор сунгалаа.

Хүүхдүүд та бүхэн уралдаанд ирүүлэх бүтээлээ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19-ний 18:00 ЦАГ хүртэл өгөх боломжтой боллоо. 

Түүнчлэн шуудангаар болон цахимаар бүтээлээ илгээх боломжтой. Ингэснээр бүтээлээ ирүүлэхэд хялбар болох төдийгүй хөдөө орон нутгаас уралдаанд оролцох хүүхдүүдэд ч боломж болж буй юм.

Та бүхэн уралдаанд оролцоход тавигдах шаардлага, бүтээлээ хэрхэн цахимаар өгөх зэрэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Ирээдүйн машины загварыг бүтээж, мөрөөдлөө цаасан дээр буулган “Мөрөөдлийн машин” олон улсын хүүхдийн гар зургийн уралдаандаа заавал оролцоорой. Гэртээ байгаа цаг хугацаагаа ашиглан гайхалтай бүтээл хийх боломж хүүхдүүд та бүхний гарт байна.

Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье. Хязгааргүй мөрөөдөөрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.