Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх дүүргийн иргэдээс шинжилгээний бичиг шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлэхээр боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:31 2021/01/07

"Налайх дүүргийн иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд шийдвэртээ багахан өөрчлөлт оруулсан"

Налайх дүүргийн Онцгой комисс өнөөдрийн шийдвэртээ өөрчлөлт оруулж, тус дүүргийн харьяалалтай иргэдээс шинжилгээний бичиг шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлэхээр болжээ.

Бид энэ талаар Налайх дүүргийн Шуурхай штабын дарга Х.Анхбаяртай утсаар холбогдож тайлбар авлаа.

Тэрбээр “Шадар сайдын 156 дугаар тушаалд зааснаар, голомтот бүсээс гарч байгаа бүх хүн коронавирус илрүүлэх PCR  шинжилгээ өгсөн байх ёстой гэжээ.

Энэ нь Улаанбаатар хотоос Налайх руу хөдөлгөөн хийж л байгаа бол заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн үг юм.

Бид дүүргийнхээ иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд шийдвэртээ багахан өөрчлөлт оруулж, Налайхын харьяалалтай иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардлахгүйгээр нэвтрүүлэхээр болсон.

Харин Улаанбаатар хотоос аймаг, орон нутаг руу дамжин өнгөрөх болон орон нутгаас Налайх руу зорчих иргэдээс заавал PCR шинжилгээний бичиг шаардана.

Өөрөөр хэлбэл, Налайх дүүрэгт хөдөө орон нутаг болон нийслэлийн бусад дүүргийн харьяат иргэдийг заавал PCR шинжилгээний бичгээр нэвтрүүлнэ гэсэн үг юм” хэмээв.

14:10 2021/01/07

Улаанбаатар-Налайх чиглэлд зорчиж буй иргэдийг 72 цаг тутамд өгсөн PCR шинжилгээний бичгээр нэвтрүүлэхээр болжээ

Налайх дүүргийн Онцгой комиссоос Улаанбаатар-Налайх чиглэлд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн бүрийг 72 цаг тутамд PCR шинжилгээ өгүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, 72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээний бичиггүй иргэнийг "Оргил Налайх" шалган бүртгэх товчоогоор нэвтрүүлэхгүй гэсэн үг юм.

Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас тодрууллаа.

Налайх дүүргийн Шуурхай штабын гишүүн н.Цагаанбаяр хэлэхдээ "PCR шинжилгээний хариу нь 72 цаг дотор хүчинтэй. Тиймээс тус дүүргээс Улаанбаатар хот руу байнга ажилдаа явдаг иргэдийн хувьд, 72 цаг тутамд PCR шинжилгээ өгөх шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргасан" гэлээ.

Налайх дүүргийн онцгой комиссоос Улаанбаатар хотын бусад дүүрэгт COVID-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус дүүрэгт PCR шинжилгээний сорьц авах нэг цэг байдаг аж.