Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшХШуулалт хөтөлбөрийн хамгийн сүүлийн live тохирол Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон Ikon News Фэйсбүүк хуудсаар явагдаж, нийт 28 азтан ухаалаг утас, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэд боллоо. Азтанаар тодорч, ухаалаг цагийн эзэн болсон Г.Лхамхүүтэй бид цөөн хором утсаар ярилцаж сэтгэгдлийг нь сонссоноо сийрүүлэн хүргэж байна. Тэрээр Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламждаа орлого нэмснээр сугалаатай болж, ухаалаг цагийн азтанаар тодорчээ.
Дашрамд дурдахад улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бидний зүгээс энэ удаад азтан, харилцагчдыгаа ковидын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шагналыг нь гэрт нь хүргэж өгсөн юм.
Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилготойгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг 2020.07.20-оос 2020.12.31 хүртэл хэрэгжүүлээд байна. Аянаар энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалааг олгож, цахилгаан скүтер, гар утас, ухаалаг цаг зэргийн нийт 118 эздийг 8 удаагийн тохирлоор тодруулаад байна.
Аяны эхний супер хонжвор болох Nissan Лeaf цахилгаан автомашины эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авсан бол аяны сүүлийн супер хонжворын эзэн тодорч, автомашины эзэн болох азтан тодроход ердөө хэдхэн хоног үлдээд байна.
Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлуулж, санхүүгийн дархлаагаа дэмжицгээе!
Хуримтлалыг дэмжигч Голомт банк.