Коронавирусийн халдварын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-ны өдөр БНСУ руу нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ нислэгээр 11 сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад байсан 150-160 иргэнийг авчирна.
Нутаг буцах 6,787 иргэн гадаадад байгаагаас 4,000 гаруй нь БНСУ-д бий. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр очиж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!