Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Өчигдөр бүр нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн УИХ-аар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг арванхоёрдугаар сарын 30-ны орой телевизүүдээр цацагдсан Хүүхдийн төлөө фондын хандивын арга хэмжээний талаар үзэл бодлоо илэрхийлэв. 

Тэрбээр "Өчигдөр орой Монгол даяар найр наадам болж, социалист реализмын маш том суртал нэвтрүүлэг явуулж хандив цуглууллаа. Гэтэл ард түмэн хандив цуглуулах нь бүү хэл өнөө маргаашаа яая гэж байна. Хаанаас, хэн ийм юм бодож олов. 

Бид хаашаа явж байгаагаа ярилцах цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаагаа нухчин дардаг, дуу хоолойг нь боомилдог нийгэм рүү явж байна. Монголд юу болоод байна вэ. Өчигдөр бүр нүдний нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ. 

Цар тахал, хоорондын зай барих, тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг чинь хаана байна. Энд баталж байгаа хуулийн хэрэгжилт хаана байна. 

Соёлын яам ийм юм хийх гэж байгуулагдсан юм уу. Соёлын яамыг орчин үеийн нийгэмд хэл соёл, ёс заншлыг хүүхдүүддээ хэрхэн өвлүүлэх вэ гэдэг үүднээс ажиллана гэж ойлгосон.

Хүмүүсийнхээ амьдралыг ямар болчихоод, ААН-үүд ямар байдалтай байгааг мэддэггүй юм уу Я.Содбаатар сайд аа. Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ" хэмээн бухимдангуй үг хэлэв.