УОК-ын нэрийг барьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зорилгоор ашигласан нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээгээр цацсан иргэдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр "Өчигдөр олон нийтийн сүлжээнд нэг марзганасан яриатай нэвтрүүлэг цацагдсан. Утсаар ярихдаа УОК-ын нэр бариад, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар хэрэглэж байгаа бичлэг байна. УОК-ын Шуурхай штабаас тэдгээр иргэдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Халдварт өвчний үед ингэж тоглож болохгүй. Тоглоом тоотой нь дээр гэдэг юм.
Мэргэжлийн байгууллагын ажилтнууд, ард иргэд хүчин чармайлт гаргаж байхад олон хүний хүч хөдөлмөрийг ингэж буруугаар ашиглаж марзганаж болохгүй.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ингэж олон хүний хүч, хөдөлмөрийг буруугаар ашигласан бол хуулийн хатуу хариуцлага хүлээнэ. Тэр зургаан хүн амны хаалтгүй тойроод суучихсан их сонин үйлдэл гаргаж байсан. Үүнийг шалгуулна" хэмээв.
ВИДЕО:
Ideree's Home Party нэвтрүүлгийн бичлэгийг Youtube.com болон олон нийтийн сүлжээнээс устгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!