Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

2023 он хүртэл Гэр хорооллыг хөгжүүлэхэд $43.6 саяын зээлийн хэлэлцээрүүдэд Сангийн сайд гарын үсэг зурна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгожээ.

Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн /2020.12.30/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосон байна.

Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43.6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжинэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Есөн жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” нь зургаан дэд төв байгуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн нэгдүгээр үе шат болох Төсөл-1-ийг анх 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-аар соёрхон баталж байв.

Уг төсөл нь нийтдээ 320 сая ам.долларын санхүүжилттэй. Үүнээс 160 сая ам.доллар нь Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл, 60 сая ам.доллар нь Европын хөрөнгө оруулалтын банкны зээл бол үлдсэн 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нь нийслэл өөрөө хариуцах аж.