Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины "азын" дугааруудыг дуудлага худалдаанд оруулахаар боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу "азын" гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.

Энэ талаар Авлигатай тэмцэх газраас "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д өөрчлөлт оруулах замаар авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад удаа дараа зөвлөмж, зөрчлийн мөрөөр авах арга хэмжээ зохион байгуулах албан бичиг, журмын төсөл санал өгөх албан бичиг хүргүүлж, журмын төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Үүний үр дүнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг бүхэлд нь шинэчлэн баталж, ингэснээр автотээврийн хэрэгслийн "азын" гэх тодотголтой улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон" гэв.

Дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.

Өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авто машины "азын" дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулах хүсэлт гарган, холбогдох байгууллагад хандаж байсан аж. 

auction.transdep.mn сайтад хандан, дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгоно.

🇲🇳 Автомашины азын дугааруудыг 🇲🇳 Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага...

Posted by Бат-Өлзийн Бат-Эрдэнэ on Saturday, December 26, 2020