ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН ДААТГАЛ ХХК-ийн хамт олон Хот тохижилтын ажилчдад 8,000 ширхэг амны хаалт бэлэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 21
Сурталчилгаа
 

Дэлхий нийтээр Ковид -19 цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед дэм дэмэндээ хамтдаа даван гарах сорилт бидний өмнө тулгараад байгаа билээ. Хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хүлээсэн үүрэгт ажлаа биелүүлж байгаа олон ажилтан албан хаагчид дундаас Хаан Даатгал компанийн хамт олон “Нийслэлийн Хот Тохижилтын Газар”-ыг сонгон, их хотын цэвэр цэмцгэр байдлын манаанд үргэлж зогсдог тус хамт олонд ДЭМБ-аас зөвлөсөн Ковид-19 цар тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй хамгаалалт болох  8,000 ширхэг амны хаалтыг бэлэг болгон хандивлалаа.

1.4 сая байнгын оршин суугчтай Улаанбаатар хотын Тохижилт үйлчилгээний газарт нийт 700 гаруй алба хаагч ажилладаг. Тэд Нийслэлийн төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа зэрэг төвлөрсөн 3 хогийн цэг, мөн нийтийн бие засах газруудыг хариуцан цэвэрлэгээ, үйлчилгээг хийдэг бөгөөд цар тахлын үед эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа хамт олон юм.

Амны хаалт хүлээлгэн өгөх үеэр Хаан Даатгал компанийн гүйцэтгэх захирал Л.Оргил “Цар тахлын үед хамгийн өндөр эрсдэлтэй орчинд ажил үүргээ гүйцэтгэж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа НХТГ-ын хамт олонд талархлаа илэрхийлж, тэдэнд тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байна” гэлээ.

 

Хаан Даатгал компани нь цар тахлын халдварын эрсдэлээс хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж, нийгэм уруу чиглэсэн хэд хэдэн сайн үйлсийн ажил хийж байгаа бөгөөд харилцагчдынхаа эрүүл мэндэд анхаарч даатгал болон нөхөн төлбөрийн үйлчилгээг 100% онлайнаар хийж байгаа  Монголын анхны дижитал даатгалын компани юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.