Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тавинбэх: ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт V цахилгаан станцыг өөрийнх нь нэрээр барих ажил тусгагдаагүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Удаан хугацаанд яригдаж буй тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажил ямар шатанд байгааг албаны хүмүүсээс тодрууллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах тухай тендер зарлахдаа суурь судалгааг маш муу, дутуу хийсэн байсан.

Үүнээс шалтгаалан барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан компанитай гэрээ хийх явцад маргаантай асуудал их үүссэн тул шалгарсан консерциум нь тендерээс татгалзсан. Уг шалтгаанаар ажил зогссон.

Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тавдугаар цахилгаан станцыг өөрийнх нь оноосон нэр томъёогоор барьж байгуулах ажил тусгагдаагүй" хэмээв.

Мөн 2019 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн консерциум задарсан учир тавдугаар цахилгаан станцыг барих боломжгүй байдалд хүрсэн хэмээн мэдээлж байв