ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: E-Mongolia-г ашиглан иргэний болон жолооны үнэмлэх, ААН-ийн тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжтой

ikon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар УОК-ын санал болгосны дагуу ирэх Даваа гарагаас хатуу хөл хориог нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор 34 салбарын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нээж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид ирэх Даваа гарагаас эхлэн хэвийн амьдралдаа шилжинэ. Гэхдээ халдварын тархалт байсаар байгаа энэ үед та маскаа зүүж, гараа угааж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж буй.

Хэрвээ та хөл хөдөлгөөн бужигнасан Төрийн байгууллага, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр явж бичиг баримт хөөцөлдөх ажил байгаа бол яг одоо суурин компьютер эсвэл гар утаснаасаа E-Mongolia -г ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран бичиг баримтаа бүрдүүлээд аваарай. Тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэхээ сунгуулах, гадаад паспортоо захиалах, оршин суугаа газрын тодорхойлолт авах эсвэл тусгай зөвшөөрлөө сунгуулж үйл ажиллагаагаа нээх гэж байгаа бол E-Mongolia таны цаг хугацааг хэмнэнэ.

Мөн хөдөө, орон нутгийн иргэд заавал хот, суурин газрыг зорихгүйгээр малын бэлчээр дээрээсээ л төрийн үйлчилгээг E-Mongolia-аас авах боломжтой ажээ.

 

Манай улсад өдөрт 7,580 иргэн төрийн үйлчилгээ авдаг бөгөөд дунджаар нэг иргэн төрийн нэг л үйлчилгээ авахад 2.5 цагийг зарцуулдаг ажээ. Өөрөөр хэлбэл, өдөр 7,580 иргэн үйлчилгээ авах гэж 18,950 цагийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнийг мөнгөн дүнд хөрвүүлбэл, 7,580 иргэн өдөрт төрийн үйлчилгээ авах гэж 123 сая төгрөг зарцуулдаг юм байна.  Төрийн үйлчилгээг цахимжуулсанаар иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх бүрэн боломжтой ажээ.

Тэгвэл аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдсан E-Mongolia системээр дамжуулан төрийн үйлчилгээ авах иргэдийн тоо эрс өссөн байна. Тус системд төрийн 23 байгууллагын 181+ үйлчилгээ ороод байгаа бөгөөд ирэх 2021 онд 492 үйлчилгээ нэгтгэгдэнэ.

Олон нийтэд танилцуулагдаад ердөө хоёрхон сар болж буй тус систем нь өнөөдөр 300,000 хэрэглэгчтэй болсон бөгөөд өдөр 6,000 орчим иргэн төрийн үйлчилгээг E-Mongolia-аас авч байна.

Иргэн та E-Mongolia-г хэрхэн ашиглах талаар мэдээлэлгүй байна уу. Тэгвэл та дараах заавартай танилцаарай. E-Mongolia-аас авсан төрийн үйлчилгээг Монгол Шуудан компани гэрт тань хүргэж өгч, үйлчилж байна.

 


Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.232] 2025/2/17
Khund ataarkhdag khun khuniig khumuujuulj chadakhgui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/17
Dabl iks joloonii kursiin bagsh bayjval ikh zantai bolokhoor emegtei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/17
Dabl iks joloonii kursiin bagsh bayjval ikh zantai bolokhoor zantai emegtei
0 | 0 Хариулах
АДЬЯАБААТАР [66.181.161.37] 2023/6/30
жолоо эрх сэргээх
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.62] 2020/12/10
Үйлчилгээ авч үзсэн үнэхээр таалагдсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.214] 2020/12/10
Хэрэгдэхэд амар зүгээр апп шүү
0 | 0 Хариулах
АДЬЯАБААТАР [66.181.161.37] 2023/6/30
байх гүй
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2020/12/10
ene lalariin todorhoiloltoor mongo hiihee bolivol yasiim bee
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.234] 2020/12/10
Цахим бол үнэгүй л байх ёстой. Бусад оронд цагдаагийнхаас бусдыг үнэгүй өгдөг. Бүр болохгүй бол 500 төгрөг үсрээд л !
0 | 0 Хариулах
Одончимэг [202.9.46.0] 2024/3/27
Амар
0 | 0 Хариулах