Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Жавхлант Говь Инвестмент” компани Афнорын Нэгдсэн Менежментийн Тогтолцооны Олон улсын стандартын гэрчилгээ гардан авлаа

ikon.mn
2020 оны 12 сарын 10
Сурталчилгаа

Улаанбаатар, Монгол - Энэ оны эхний хагаст “Жавхлант Говь Инвестмент” компани Олон  улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг дотоодын баталгаажуулалтын байгууллага  “МонСертф” компаниас гардан авснаа мэдээлж байсан. Тэгвэл саяхан олон улсын чанарын стандартын нэр хүндтэй байгууллага болох Афнорын ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудын  баталгаажуулалтын гэрчилгээний эзэн болсон байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 9-нд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Францын Элчин Сайдын Яаманд болсон юм. Энэ үеэр Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд ноён Филипп Мэрлин, “Энэ бол олон улсын зах зээлд маш нэр хүндтэй, үйл ажиллагаа нь найдвартай чанартай явагддаг гэдгийг батлан харуулах гэрчилгээ юм. Францад компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, нэр хүндээ өсгөхийн тулд энэхүү сертификатыг авдаг. Энэ нь тухайн компанийн нэр хүндийн баталгаа, өрсөлдөгчдөөсөө илүүрхэх давуу тал болдог. Илүү итгэл найдвартай түншлэл гэсэн утгаар Монголын бизнесийн орчинд ч адилхан байдаг гэдэгт итгэж байна” гэж хэлсэн юм.

Мөн тэрбээр “Жавхлант Говь Инвестмент” компанийн удирдлагад хандан, "Монголын алслагдсан хөдөө орон нутаг, суманд ажилладаг ийм компани тэр холоос ирж оролцож байгаад талархаж байна. Үйл ажиллагаандаа ухаалгаар хандаж, чанарын сертификатуудыг авах нь чухал үр нөлөөтэйг бодитоор үнэлж, бусад томоохон компанитай хөл нийлүүлэн явах хүсэл эрмэлзэлтэй танай компанийн хичээл зүтгэлийг бид өндрөөр үнэлж, талархаж байна. Цаашид гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлд Францын Элчин Сайдын Яамнаас бүх талаар дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Ийнхүү олон улсын стандартын сертификат гардан авсан нь цаашид Европын компаниудтай хамтран ажиллаж, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд дөхөм болно гэдгийг “Жавхлант Говь Инвестмент” компанийн гүйцэтгэх захирал Ж.Баясгалан онцолсон.

Афнор группээс олгодог чанарын сертификат нь олон улсад нэр хүндтэй, эрэлт ихтэй. Одоогоор Афнор групп нь “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Ньюком” групп зэрэг 20 гаруй томоохон аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээ олгосон байна. Ханбогд сумын уугуул иргэдийн байгуулсан орон нутгийн компани ийнхүү олон улсын сертификат гардан авч, Монголынхоо нэр нөлөө бүхий компаниудын эгнээнд нэгдэн орж байгаа баярт мэдээг хуваалцахад таатай байна. Сонирхуулахад, Афнор группын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр “МонСертф” компани ажилладаг юм.

 
Афнорын ISO 9001:2015, ISO 45001:2018 гэрчилгээ гардаж авах ёслолын ажиллагааны үеэр, 2020 оны 11-р сарын 09, Францын элчин сайд яам. Зүүн гар талаас Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас, `Жавхлант Говь Инвестмент` компанийн Бизнес хөгжүүлэлтийн менежер Б. Батбилэг, Франц улсын элчин сайд Филипп Мэрлин, ”Жавхлант Говь Инвестмент` компанийн Ерөнхий нягтлан Н. Батцэцэг, ”Жавхлант Говь Инвестмент` компаний Гүйцэтгэх захирал Ж.Баясгалан, МонСертф ХХК-ны захирал Г .Билгүүн.
 
Францын Элчин сайд Филипп Мэрлин Жавхлант Говь Инвестмент компанийн Гүйцэтгэх захирал Ж. Баясгалантай ярилцаж байгаа нь.

A local company - Javkhlant Gobi Investment - confirms compliance with ISO international standards from AFNOR

Ulaanbaatar, Mongolia - Javkhlant Gobi Investment, a mining service supplier to Oyu Tolgoi, has recently received international certificates of conformity from Afnor, an accredited certification body. Afnor confirmed the compliance of its integrated management system with international standards in the field of quality, industrial and occupational safety.

“Successful certification reinforces the company's status as a reliable supplier of high-quality services and enhances the company’s competitiveness in the field,” said Mr. Philippe Merlin, Ambassador of France to Mongolia, during the award ceremony, held on Nov 09, 2020. “In France, companies receive this certificate in order to increase their reputation for expanding their operations. In the sense of a more reliable partnership, I hope it will be the same in Mongolian business environment” he added.

Ambassador Philippe Merlin also expressed his gratitude to Javkhlant Gobi Investment Company for participating in the award ceremony from Khanbogd soum in South Gobi, Mongolia. He said “We appreciate the efforts of the company that is eager to keep pace with large companies. The French Embassy will continue to support connection between local businesses and French companies in the future”

Bayasgalan.J, CEO of Javkhlant Gobi Investment Company, emphasized that obtaining an international quality certificate is a step for the company to further cooperate with European companies such as France and Germany and expand its foreign relations. The international quality certificate issued by the Afnor Group is internationally recognized by its high requirements. Currently, Afnor Group has issued certifications to more than 20 of the largest Mongolian companies, including Energy Resources, Erdenes Tavan Tolgoi and Newcom Group. “We are pleased to share with our customers the good news that a local company founded by locals of Khanbogd soum has received an international certificate and is joining the ranks of Mongolia's most influential companies,” said Bayasgalan.J, CEO of Javkhlant Gobi Investment Company.

At Javkhlant Gobi Investment, the company's units regularly pass external audits for compliance with safety requirements. In the first half of 2020, JGI announced that it had received the standard in the field of industrial and occupational safety (ISO 45001) introduced in 2018. According to experts, this was the first international standard that focused on systematic activities to prevent injuries to employees and involved organizational management in improving occupational safety. JGI has also received international standards in the field of quality (ISO 9001:2015) which also contributes to the sustainable development strategy adopted by the company.

 
During the ISO 9001: 2015 and ISO 14001: 2018 certification ceremony on November 9, 2020, at the French Embassy in Ulaanbaatar. From left: Hugo Debroux, Economic Attaché of the French Embassy, B.Batbileg, Business Development Manager of Javkhlant Gobi Investment, Philip Merlin, Ambassador of France, N.Battsetseg, Chief Accountant of Javkhlant Gobi Investment, J.Bayasgalan, Executive Director of Javkhlant Gobi Investment company, G.Bilguun, Director of MonSertf LLC.
 
French Ambassador Philippe Merlin talks with J.Bayasgalan, CEO of Javkhlant Gobi Investment.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.