Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Давж заалдах шатны шүүхээс С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2 жил зургаан сар болгон буурууллаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:37 2020/12/04

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо. 

Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Мөн Ч.Даваанямд оноосон хоёр жилийн хорих ялыг нэг болгон бууруулсан байна.

Энэ талаарх албан ёсны мэдээллийг хүргэх болно.

16:22 2020/12/04

Шүүх хурал түр завсарлаж, шүүгчдийн бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгааг албаны эх сурвалж мэдээллээ. 

12:54 2020/12/04

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхэллээ. 

2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт таван жил, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм. 

Эргэн сануулахад, 12 дугаар сарын 1-ний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм. Гэвч 12 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ. 

Уг хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шүүж буй бөгөөд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дууссаны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулах юм. 