Улсын Гуравдугаар төв эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг.
Цар тахлын энэ хүнд цаг үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.
Хатуу хөл хорионы энэ үед тус эмнэлэгт арваннэгдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд:
Мөн тус эмнэлэг зүрх, мэдрэлийн ангиографийн болон хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тусламжийн гол ачааллыг үүрэн ажиллаж байна.
Түүнчлэн арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас зүрхний хурц шигдээсийн тохиолдлыг шууд шилжүүлснийг хүлээн авч, PCR шинжилгээг хийж баталгаажуулан зүрхний судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний тусламжийг үзүүлэн иргэний амь насыг аварчээ.
Хот, орон нутгийн эмнэлгээс лавлагаа шатлалыг эмнэлэгт шилжүүлж буй өвчтөнөө урьдчилан хэлэлцэж, ялангуяа халдварын голомт бүхий газраас ирэхдээ заавал PCR шинжилгээ хийлгэсэн байх нь зүйтэй юм. Энэ нь яаралтай журмаар үзүүлэх тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!