Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлааг хамгийн сайн дэмждэг 4 ШИМ ТЭЖЭЭЛ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“Ковид-19” цар тахал дэлхийг нөмөрсөн тул аль ч улиралд дархлаагаа дэмжиж, стрессээс өөрийгөө хамгаалан эрүүл, идэвхтэй амьдралыг хэвшүүлэх нь нийт хүн төрөлхтний үүрэг болоод байна. Коронавирус нь ойрхи дорнодын амьсгалын замын хам шинж (MERS-CoV) болон амьсгалын замын цочмог халтай хам шинж (SARS-CoV) зэрэг бүлэг вирусийн нэгэн төрөл гэдгийг бид мэднэ. Хүний дархлаа нь вирусийн халдвараас хамгаалах хамгийн гол “зэвсэг” юм. Хүн бүхний бие махбодод төрөлхийн болон олдмол гэсэн хоёр төрлийн дархлааны үйл ажиллагаа явагддаг. Өвчнийг биед орохоос урьдчилан сэргийлдэг нь төрөлхийн дархлаа бол хүний бие махбод дахь вирус, бактери зэрэг эмгэг төрүүлэгчдийг устгадаг эсвэл өсөж нэмэгдэхээс сэргийлдэг нь олдмол дархлаа юм. Дархлаагаа сайжруулах нь тийм ч хялбар биш боловч дасгал хөдөлгөөн хийж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь дархлааны тогтолцоогоо дэмжих үндсэн суурь билээ. Бидний идэж буй хоол, амьдарч буй газар, унтаж буй хугацаа, хийж буй дасгал, тэр байтугай хамт амьдарч байгаа хүмүүс бүгд эрүүл мэндэд нөлөөлж чадахуйц химийн хариу урвалыг биед өдөөдөг байна. Үүнээс гадна, эрүүл мэндэд микробиом нөлөөлдөг аж. Микробиом нь биднийг нянгаас хамгаалж, хоолыг задалж энерги болгон, чухал амин дэмүүдийг үйлдвэрлэж, дархлааны тогтолцоонд дэмжлэг үзүүлдэг микро организмууд юм. Дархлааны тогтолцооны 70 орчим хувь нь хоол хүнс биед орж, түүнийг хэрхэн ашиглахыг хянаж байдаг гэдэсний ойролцоо байрладаг. Тиймээс эрүүл амьдралын хэв маягийг баримтлахын зэрэгцээ амин дэм, эрдэс бодис болон шим тэжээлийг зөв хэмжээгээр агуулсан тэнцвэржүүлсэн хоол хүнс идэх нь бидний хувьд маш чухал юм. Тэнцвэртэй хооллох гэдэг нь зөвхөн нэг эсвэл хоёр шим тэжээлийг өөрчлөхийг хэлэхгүй. Харин эсийн түвшинд шаардлагатай бүх шим тэжээлийг баттайгаар авч байхын тулд хоолны дэглэмээ бүхэлд нь тэнцвэржүүлэхийг хэлнэ. Хүний дархлааны тогтолцоог бэхжүүлэхэд туслах үндсэн дөрвөн бүлэг шим тэжээл байдаг нь уураг, амин дэм, пробиотик ба пребиотик, омега-3 тосны хүчил юм. Эдгээр шим тэжээлийг дэлгэрүүлэн тайлбарлая.

 

 Уураг:  Биед халдах вирус болон бактериас хамгаалах эсрэг биетүүдийг үйлдвэрлэх боломжийг олгодог. Хоол хүнсээр хангалттай хэмжээний уураг авахын тулд загас, шувууны мах, өөхгүй мах, шар буурцаг, тослог багатай сүүн бүтээгдэхүүн зэрэг илүү эрүүл уургаар хоол хүнсээ баяжуулж болно.

 Амин дэм /витамин/ ба фито шим тэжээл:  А, С амин дэм болон фито шим тэжээл нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлааг бэхжүүлэх хамгийн хүчтэй дэмжлэгийн нэг болох С амин дэм нь өвчинтэй тэмцэх эсрэг биетүүдийг үйлдвэрлэхэд тусалдаг. С амин дэм нь бие махбодид өөрөө боловсордоггүй эсвэл хуримтлагддаггүй тул С амин дэмийн өдөр бүрийн хэрэгцээгээ хангаж байх нь нэн чухал. Харин А амин дэм нь бидний арьсны эрүүл мэнд, хоол боловсруулах замын эд, амьсгалын тогтолцоог дэмждэг байна.

Ногоо болон жимсэнд агуулагддаг фито шим тэжээл нь өвчинтэй тэмцэх чадварыг сулруулдаг исэлдэлтийг буруулдаг. Олон төрлийн фито шим тэжээл хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж, үрэвсэлтэй тэмцэн, цусны даралтыг бууруулдаг төдийгүй дархлааны тогтолцоог бүхэлд нь сайжруулдаг аж.

 Пробиотик ба пребиотик:  Хоол боловсруулах тогтолцоо нь дархлааны үйл ажиллагааг дэмжихэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний дотор гэдэс гадаад орчинтой харьцах гол “зам” бөгөөд хоол боловсруулах, шим тэжээлийг шингээхэд тусалдаг микробиомын амьдардаг орчин юм. Гэдсэнд ашигтай бактери байх нь турах, хоол боловсруулалтыг сайжруулах, арьсыг эрүүл байлгах, хамгийн гол нь дархлааг бэхжүүлэх зэрэг тустай. Пробиотикууд нь хүний биед шингэдэггүй төрлийн эслэг болох пребиотикуудаар тэжээгддэг. Пробиотикууд нь өсгөвөр нэмж бэлтгэдэг эслэг хүнсний бүтээгдэхүүний нэг хэсэг болдог. Жишээ нь айраг, тараг, бяслаг болон шар буурцгийн эслэг бүтээгдэхүүнийг нэрлэж болно.

 Омега-3 тосны хүчил:  Омега-3 тосны хүчлүүд нь эрүүл, биед зайлшгүй хэрэгтэй өөх тос бөгөөд чиа үр зэрэг хүнс, загасны тос зэрэг биологийн идэвхт бүтээгдэхүүнд агуулагддаг. Омега-3 тосны хүчил нь дархлааны эсийн үйл ажиллагааг сайжруулж өгдөг бөгөөд энэ нь халдварын эсрэг хариу үйлдэл үзүүлдэг төрөлхийн ба олдмол дархлаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Танд сонирхуулахад, Herbalife Nutrition компани Дархлаа сэргээгч бүтээгдэхүүнийг гаргасан юм. Дархлаа сэргээгч нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих цайр, селен болон C, D амин дэмийг ихээр агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн. Тус бүтээгдэхүүнийг Herbalife Nutrition-ын бусад бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхэд тохиромжтой. Дархлаа сэргээгч нь EpiCor орцыг агуулж, жимсний амттай, халуун болон хүйтэн усанд хольж уух боломжтой, авч явахад авсаархан савалгаатай. Өдөр бүр ууж, дархлаагаа сэргээхэд тохирно.

Шим тэжээл нь эмийг орлодоггүй бөгөөд “Ковид-19” болон бусад өвчнөөс сэргийлж чадахгүй ч дархлаагаа хүчтэй байлгахад хамгийн ихээр нөлөөлж чадна. Сайн дархлаатай байх нь эрүүл мэндээ хамгаалах үндсэн суурь учраас хүмүүс хоолоо амттай төдийгүй шим тэжээлтэй болгоход илүү анхаардаг болжээ. Мөн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих хоол орлуулагч бүтээгдэхүүнийг ч эрэлхийлж байна. Уургийн коктейль, хөнгөн зууш болон бусад шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдэд өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг эвтэйхэн хэлбэрээр авах олон төрлийн, амттай сонголтуудыг олгодог. Хэрэглэгчид тухайн үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүний орц найрлагадаа хийдэг хяналт шалгалтын түвшин, баталгаажуулалт (Тухайлбал, NSF ба ISO), үйлдвэрлэлийн ил тод байдал, чанарыг маш сайн судалж, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн сонгох сорилттой л тулгарч байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.