Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас Үндэсний статистикийн байгууллагуудын мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд хийсэн 2020-2021 оны үнэлгээг танилцууллаа.
Тус үнэлгээгээр Монгол Улс статистик мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаараа 78 оноо авч, дэлхийд ес, Зүүн Азид нэгдүгээр байр эзэлжээ. Энэ нь өмнөх амжилтаа хоёр байраар ахиулж, Зүүн Азийн бүсэд нэгт орсон амжилтаа бататгасан явдал байв.
Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас дэлхийн 187 улсыг албан ёсны статистикийн 22 ангиллаар эрэмбэлсэн ажээ.
Эх сурвалж: ҮСХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!