2021/01/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.90₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
22:00
S31
-14°
23:00
S31
-14°
00:00
S29
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-13°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S29
-14°
06:00
S31
-14°
07:00
S31
-14°
08:00
S31
-14°
09:00
S32
-14°

Брюссель хотод болсон сэкс үдэшлэгт оролцож байгаад цагдаа нараас зугтсан Унгарын улс төрч огцорчээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг

Европын парламентад Унгар улсыг төлөөлдөг улс төрч Бельгийн нийслэлд болсон сэкс үдэшлэгт оролцож, хөл хорионы дэглэмийг зөрчсөн нь батлагдсаны дараа албан тушаалаасаа огцорчээ.

Энэхүү улс төрч нь Унгарын эрх баригч Фидеш намын гишүүн Жозеф Шажер юм байна. Баасан гарагийн орой Брюссель хотын төвийн нэг бааранд болсон хаалттай үдэшлэгт 20 орчим тооны хүн оролцсоны ихэнх нь эрэгтэйчүүд байжээ. Тэдний дотор Европын Холбооны хоёр дипломатч байсныг эх сурвалжууд баталж байна.

Цагдаа нар ирж, бааранд нэвтрэх үеэр Унгарын улс төрч цонхоор гарч, ус зайлуулах хоолойноос зүүгдэн зугтжээ.

Баригдах үедээ түүний гар цус болсон байсан нь зугтахдаа гэмтээснээс болсон гэж үзэж байгаагаа Бельгийн нийслэлийн дэд прокурор Сара Дюрант мэдэгдсэн байна.

Биедээ ямар ч бичиг баримтгүй явсан улс төрчийн үүргэвчнээс мансууруулах бодис илрүүлжээ.

59 настай Шажер өнгөрсөн Ням гарагт албан тушаалаасаа огцорч байгааг зарласан юм. Тэрбээр хууль зөрчсөндөө олон нийтээс уучлал гуйсан ч мансууруулах бодис авч явснаа няцаажээ.

Брюсселийн баарнаас баригдсан 33 ба 43 настай хоёр дипломатч биедээ бараг хувцасгүй нүцгэн байсан гэнэ. Тэд дипломат халдашгүй эрхээ ашиглан шалгуулалгүй өнгөрч магадгүй байгаа ажээ.

Бельги улсын нийслэлд одоо цар тахлын хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж байгаа ба дотоод орчинд дөрвөөс дээш тооны хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Мөн оройн 10:00 цагаас өглөөний 6:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, баар ресторанууд нь нэгдүгээр сарын дунд үеийг хүртэл хаагджээ. Европын парламентын гишүүд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, санал өгснийхөө төлөө шалгуулахаас хамгаалагдсан байдаг ч бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол жирийн хүмүүстэй адил шийтгүүлэх хуультай юм байна.

Европын парламентаас гаргасан мэдэгдэлд “Ямар ч төрлийн үдэшлэгт оролцохыг буруутгахгүй. Гагцхүү коронавирусийн дэглэмийг зөрчиж, олон хүн цугларсан арга хэмжээнд оролцсон нь шийтгүүлэх үндэслэл болно” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x