ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх саналыг Хятадын талд гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт энэ сарын 25-нд болжээ.

Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргалсан байна.

Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэсэн байна.

Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм.

Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын санаачилгыг дэмжих, коронавирусний халдвартай тэмцэхэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.

Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд,

 

Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
тогны үнэ нэмэгдсэн [192.82.76.31] 2020/11/30
тогны үнэ нэмэгдсэн асуудлаар ШӨГ т гомдол гаргая аа??? яагаад үндэслэлгүй шууд нэмэгдээд гараад ирэв ээ???
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.183] 2020/11/28
Хавханд бага багаар улам гүн шигдэж орсоор л. Нэг л өдөр орших эс орших гэдэг асуудал нүүрлэх нь дээ. МАНгаруудын иргэншилийг сайн шалгахгүй бол. Аягүй бол Баярцогт маягийн давхар иргэншилтэй байж магадгүй. Нямдорж маягийн урвагч нар бүр намын хэмжээнд удирдлагыг нь бүрэн эзэлсэн бололтой.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.4] 2020/11/27
Үнэгүй хоол хавханд л байдаг. Өмнөговь оо өгч таарах байхда
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.53] 2020/11/27
Энд өрийг тэглэх тухай яригдаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй, Своп хэлцлийн өрийг тэглэх гэдэг нь хүн бүхний мэддэг өр бишшүү
3 | 0 Хариулах
Зочин [192.119.160.175] 2020/11/27
Тийм үү ?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.82, 168.149.154.93] 2020/11/27
Аюурсайхан мэтийн амьтны ярьдаг сэдэв ч биш л дээ. Хоёр төв банк хооронд байгуулсан гэрээнд хоёр төв банк л ярих асуудал. Дан ганц улс төрч, очиж очиж комунист намаас нэг гишүүн нь ийм асуудал хөндөж ярих эрхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, чиглэлгүйгээр, УИХ-ын тогтоомжгүйгээр ингэж ярьж донгосч болохгүй. Төв банкны мөнгөний бодлогод оролцохгүй байх хуулиа ноцтой зөрчиж байна энэ нөхөр. УИХ-ын тамгын газар нь энэнд юу ярьж болдог, болдоггүйг хэлж өгдөггүй юм байхдаа?
4 | 1 Хариулах
Зочин [103.136.254.41] 2020/11/27
Нөгөө china-н царай нь ч тэглэхээргүй л харагдаж байна даа хаха
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.151] 2020/11/27
Үнэгүй юм гэж байхгүй. Өөр зүйлээр төлбөр хийх л байхдаа
3 | 0 Хариулах
Зочин [150.129.142.217] 2020/11/27
үнэгүй юм гэж байхгүй л байх
4 | 0 Хариулах
Irgen [202.21.96.212] 2020/11/27
БНХАУ саяхан хуралдсан Их-20 ийн орнуудын чуулга уулзалтаар КОВИД-ийн үед хүндэрч байгаа ядуу,буурай хөгжилтэй улсуудын өрийг чөлөөлөх,хөнгөлөх тал дээр манлайлалахаар санаачилга гаргасан.Энэ хүрээнд манайх хүсэлтээ тавьж яагаад болохгүй гэж...!!!
5 | 0 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/11/27
манайх буурай ядуу орнуудын жагсаалтаас гарсан, хөгжиж буй дундаж орнуудын жагсаалтанд орсон
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.98] 2020/11/28
Тэгээд өрийг тэглэх буруу гээд байгаам уу?! Чи?!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.64] 2020/11/27
nudnii bulainuud! chamaas mungu zuulsen naiz chin algadya gevel chi yaahuu
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.227] 2020/11/27
bid xezee bardam uls bx ve. dandaa l oroo tegluulex ym yrij bx ym. odoo xeduulee jooxon xugjii, busdad tusladag uls bolool doo
6 | 0 Хариулах
Зочин [66.181.191.238] 2020/11/27
IKON ТОГНЫ ҮНИЙН ТАЛААР СУРВАЛЖИЛЖ ӨГНӨ ҮҮ. МАНАЙХ 10000 МЯНГААР НЭМЭГДСЭН БАЙНА.ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ТОГНЫ ҮНЭ НЭМЭЭД БАЙНА ВЭ. ХӨЛ ХОРИО 10 САРААС ЭХЛЭЭГҮЙ ШҮҮ ДЭ. ТЭГЛЭЭЧ 10000 ҮНЭ НЭМЭГДЭНЭ ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ
6 | 0 Хариулах
Зочин [178.17.174.164] 2020/11/27
Зөв тэглүүлэх ёстой зөв санаа гаргасан байна.
0 | 5 Хариулах