Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн бол 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахим мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/mongolchamber/videos/423078435740038

МҮХАҮТ арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд нийт 3,530 ААН, бизнес эрхлэгчээс судалгаа авчээ.
 
эх сурвалж: МҮХАҮТ

"МҮХАҮТ-аас цар тахал дэлхий нийтэд гарснаас хойш ААН-үүдийн дунд таван удаагийн үе шаттай судалгаа хийсэн. Бүтэн хөл хорио нь монголын бизнесийн орчинд маш том хүндрэл учруулсан нь судалгаагаар харагдаж байна. Хамгийн бага нөлөө үзүүлсэн нь мэдээллийн технологийн салбар болох нь судалгаагаар гарсан. Сүүлд хийсэн судалгааны үр дүнг танилцуулбал, 

  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 74% нь цалин олгохгүй байгаа бол 14% нь цалингаа 100 хувь олгож байна.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 72% нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буурсан.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 67% нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61% нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан.
  • Хувиараа бизнес эрхлэгчдийн 58% нь бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгохыг хүсэж байна” гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.

Судалгааны үр дүнг доорх графикаас дэлгэрэнгүй харна уу. 

 
эх сурвалж: МҮХАҮТ
 
эх сурвалж: МҮХАҮТ
 
эх сурвалж: МҮХАҮТ