Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулах саналыг УОК-т танилцуулна
УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна.
ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан.
Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёругаар сарын 1, их, дээд сургуулийг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
