Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийх үеэр хүүхдийн гар, хөл, амны өвчний талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн хоёр хоногийн байдлаар бага насны хүүхдэд гар, хөл, амны өвчин, амьсгалын замын халдвар, тууралтат халдвар, салхин цэцэг гарах хандлагатай байна.
Иймээс 0-10 насны хүүхдүүдийн асаргаа сувилгааг сайжруулах хэрэгтэй.
Хүүхэд өндөр халуурах, биеэр нь тууралт гарах үе 119 болон 1800-0119 (2) гэсэн суваг дээр мэргэжлийн хүүхдийн эмч нар зөвлөгөө өгч байгаа" хэмээн хэлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!