Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 827 тээврийн хэрэгслээр нийт 44,957 хүн зорчжээ

ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа билээ. 

Өчигдрийн /2020.11.16/ 22:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 44,957 хүн зорчжээ. Энэ нь өмнөх өдөр нийтийн тээврээр зорчсон иргэдээс 7,329-өөр илүү байгаа юм. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг рейс бүрт 19 эцсийн зогсоол, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгжтэй хамтран, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаар тогтмол хийлгэж байна.

Тус газрын шуурхай штабын бие бүрэлдэхүүн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс