Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

“Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүдэд 290 ажилтан ажиллаж, нийт 3,410.76 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ.

Одоогийн байдлаар “Таван толгой түлш”  ХХК 542,335 тонн шахмал түлш үйлдвэрлэх нөөцтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөц 95,000 тонн байгаа аж.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 610 цэг ажиллаж байна. Өчигдрийн /2020.11.16/ байдлаар 340 борлуулалтын цэгт 2,773 тонн түлш, хангамж болон дундын агуулах руу 2,667 тонн түлшийг тус тус тээвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 397 автомашинаар хийж гүйцэтгэж байгаа юм. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс