Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэртээ байх, явсан маршрутаа үнэн мэдээлэх нь COVID-19-ийн гинжин хэлхээг таслахад оруулж буй иргэн таны хамгийн том хувь нэмэр"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 халдвараас сэргийлэх хамгийн чухал арга бол гэртээ байх гэдгийг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл санууллаа.

Тэрбээр "Коронавируст халдварын дамжих зам нь их олон төрөл байна.

Үүнд:

  • Агаар дусал,
  • Шүлс,
  • Ахуйн хавьтал орж байна.

Мөн халдвар агаараар болон хүнээс гарч буй шингэнээр дамжиж халдварлаж байгаа гэх судалгаа бий.

Ер нь дэлхий дахинд коронавирусийн халдвар богино хугацаанд олон хүнийг хамрах хандлагатай байгаа.

Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд, халдварын гинжин хэлхээг таслахад иргэн таны оруулж буй хамгийн чухал хувь нэмэр бол эхний ээлжид гэртээ байх болон өөрийн явсан маршрутыг үнэн зөв мэдээлэх явдал юм.

Түүнчлэн гэртээ байж өөрийгөө болон бусдыг хамгаалах нь таны энэ өвчнөөс урьдчилан сэргийлж буй гол зүйл гэдгийг дахин хэлье" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/392304251957591

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.