Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.
Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /2020.11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.
Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!