Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын коронавируст халдварын үед ямар хоол хүнд хэрэглэвэл зохистой талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.
Шингэний хэрэглээ:
- Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
- Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
- Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
- Транс тос хэрэглэхгүй байх
- Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
Мах, махан бүтээгдэхүүн:
- Халуун шөлтэй хоол идэх
- Өндөг
- Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
- Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх
Жимс, хүнсний ногоо:
- Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
- Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
- Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
- Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
- Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
- Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
- Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!