Гэр бүлээрээ хоорондоо хязгааргүй үнэгүй ярьж, дундаа датагаа хуваалцдаг “Жаргалтай гэр бүл” үйлчилгээг Мобикомын бүх хэрэглэгчдэдээ 11-р сарын турш ҮНЭГҮЙ ашиглах боломжийг олголоо. Мобиком Корпораци нь Нийгмийн хариуцлагын хүрээнд уг үйлчилгээнийхээ суурь хураамжийг 100% хөнгөлж байгаа бөгөөд гэрээсээ гаралгүй, ажил хичээл бүхий л зүйлсээ цахимаар зохицуулж, алсад суугаа аав ээж, хайртай дотнын хүмүүстэйгээ хором бүрд хамт байгаа мэт хязгааргүй үнэгүй ярьж, халамж анхаарлаа орхигдуулалгүй, хамтдаа эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.
Бүртгүүлэх заавар:
Үйлчилгээг ашиглахын тулд та гэр бүлээсээ Дараа төлбөрт Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid багц ашигладаг гишүүнээ админ болгож бүртгүүлээд, үүний дараа Мобикомын дугаар ашигладаг 5 хүртэлх гишүүнээ нэмж групп үүсгэх юм.
· Админаар сонгосон гишүүнийхээ утасны дугаараас 444 тусгай дугаарт ON гэсэн мессэжийг илгээнэ.
· Групптээ гишүүн нэмэхдээ мөн адил админы дугаараас гэр бүлийн бусад гишүүдийнхээ дугаарын өмнө + тэмдэглэгээг бичиж араас нь утасны дугаарыг нь бичээд 444 дугаарт илгээх юм.
Ийнхүү танай гэр бүлийнхэн 11-р сарыг дуустал дундаа 5GB дата үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоос гадна админы ашиглаж буй багцаас хамаарсан 1-15 GB нэмэлт дата бэлэглэнэ.
Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Эрхэм хэрэглэгч та бүхэн ярианы болон интернэт хэрэглээгээ үнэ төлбөргүй зохицуулаад, албан ажлаа амжилттай гүйцэлдүүлж, алсын зайны хичээлдээ ч хоцролгүй хамрагдаарай.
ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!