Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Халуурах, хамраас нус гоожих шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт холбогдож зөвлөгөө авах шаардлагатай"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд амны хаалт заавал зүүж, гар ариутгагч хэрэглэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулав.

Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зөвхөн хүнсний худалдааны төвүүд ажиллаж байгаа. Иргэд тус төвүүдээр үйлчлүүлэхдээ амны хаалт заавал зүүж, гар ариутгагч хэрэглэх, хүн хоорондын зайг барьж, бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх зэрэг дэглэмийг сахих шаардлагатай.

Харин худалдаа эрхлэгчид амны эсвэл нүүрний хаалт заавал зүүх, гараа сайтар савандаж угаах, COVID-19-ийн талаарх мэдээлэлтэй байх нь зүйтэй.

Хэрвээ үйлдвэр, худалдааны байгууллагад ажиллаж байгаа хүнээс ямар нэг байдлаар халуурах, хамраас нус гоожих зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл 1191800-0119 дугаарт холбогдож мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Худалдааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүс аль болох биеийн эрүүл мэнддээ анхаарч, үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавих, амталгаат худалдаа хийхгүй байх, хүмүүсийг олон бараанд зэрэг хүргэхгүй байх, өөрсдөө бээлий өмсөж, сагс, түрдэг тэрэг зэргийг ариутгаж халдваргүйжүүлнэ үү" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1522062621514772

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.