Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компаниас задалсан гэнэтийн бэлэг юу байв?

ikon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN

Apple компани сүүлийн 2 сарын хугацаанд шинэ бүтээгдэхүүн танилцуулах 3 дахь том арга хэмжээгээ зохион байгууллаа. Харин энэ удаад Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store Shangri-La уламжлал ёсоор Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ.

Энэ удаад  Apple-ийн зүгээс хүчирхэг чипээр тоноглогдсон Mac-ийн төхөөрөмжүүдийг онцлон танилцуулсан юм.

 

Mac бол урьд өмнө нь байгаагүй хүчирхэг төхөөрөмж болсон.

iPhone, iPad, Apple Watch -ийн гол цөмд байгаа Apple Silicon дээр тэд 10 жилийн турш ажилласаар ирсэн. Харин үүнийг Mac руу оруулж ирснээр MacBook–ийг гайхалтай гүйцэтгэлтэй, тухайн хүнд зориулсан технологитой, цэнэг хураагуурын ашиглалтыг улам бүр сайжруулж бүтээсэн байна.

Mac-д зориулсан анхны чип M1

М1 – нь жижиг хэмжээтэй, цэнэг ашиглалтын хэмжээ маш сайн, өндөр гүйцэтгэлтэй компьютерт зориулан хийгдсэн байна. Энэ нь Mac -ийн хувьд цоо шинэ эрин үеийг авч ирж байгааг онцолсон юм.

M1 чип нь эрчим хүчний ашиглалтыг хэмнэдэг бөгөөд өмнө нь Mac процессор, i/O, аюулгүй байдал болон санах ой зэрэгт зориулсан тусдаа чипүүд ашигладаг байсан бол М1-ийн ачаар энэ бүх үйлдлүүдийн 1 чипэнд багтааж өгсөн бөгөөд гүйцэтгэл нь дагаад маш их сайжирсан байна.

 

М1 нь 5 нанометрийн технологийг ашиглан хийсэн хамгийн анхны чип бөгөөд нэгтгэсэн санах ойн архитектурыг /UMA/ ашиглаж өөр өөр санах ой хооронд шилжилгүйгээр бүх өгөгдлийг 1 чипнээс дуудах боломжоор бүрэн хангаж байгаа аж.

Жижиг чипэнд багтаасан хамгийн олон буюу 16 тэрбум хагас дамжуулагчийг 1 чипэнд багтааж өгчээ. Өндөр гүйцэтгэл, өндөр үр дүнтэй 2 янзын цөмтэй дэлхийн хамгийн хурдтай CPU болж гарч ирж байгаа юм.

M1 –нь 1 ваттад ногдох гүйцэтгэл хамгийн өндөр, эрчим хүчний 4/1-ийг ашиглахтай ижил түвшинд ажилладаг.

Өөрсдийн CPU-г дэмждэг GPU -г оруулж өгсөн бөгөөд 8 цөмтэй GPU нь Mac ашиглахад шаарддаг бүх aппликэйшн-д шаардлагатай хүчин чадлыг багтаасан.

 

M1 хамгийн өндөр хурдтай интеграцчлагдсан график үзүүлэлттэйн дээр 16 цөмтэй, 1 секундэд 11 их наяд даалгавар гүйцэтгэх чадамжтай.

Secure enclave хэсэгт Мac дээр байх аюулгүй байдлын системээр хангаж өгсөн байна.

Салбартаа тэргүүлсэн Neural engine төхөөрөмжийг ашигласан хамгийн шилдэг процессор болсон гэдгийн мөн онцолж байлаа.

М1-ийг дэмжих зорилгоор бүтээгдсэн шинэ үйлдлийн систем МacOs Bigsur

Энэ нь Java Script ашиглахад 1.9 дахин хурдан ажиллах бөгөөд хамгийн их хүчин чадал шаарддаг аппликэйшнуудыг ч асуудалгүй ажиллуулах боломжтой болгожээ.

МacOS -нь урьд өмнө нь байгаагүй графикийн санах ойг ашиглан 6K видеон дээр ч ажиллах боломжоор бүрэн хангажээ.

 

Системийг  бүгдийг хамтад нь гаргаж өгсөнөөр програм хангамж, техник хангамж нь iPhone iPad шиг ажиллана.

Урьд өмнө нь хувийн компьютерт байгаагүй хамгийн өндөр аюулгүй байдлыг хангаж өгсөн систем болж өгч чадсан байна.

 

MacOS Big Sur нь олон төрлийн өөр aппликэйшнууд ашиглах боломжоор хангаж байгаа бөгөөд Universal app буюу Apple процессор болон Intel процессорт зориулсан хувилбаруудыг ашиглах боломжтой болгож өгсөн байна.

Мөн iPhone iPad-уудын aппликэйшныг шууд компьютер дээрээ ачаалуулах бүрэн боломжтой болжээ.

М1-р тоноглогдсон хамгийн эхний Mac

Энэ бол цоо шинэ MacBook air

М1-ийн ачаар өмнө нь хөнгөхөн, жижиг Laptop-д ашиглах боломжгүй байсан хүчирхэг үзүүлэлтүүдийг нэвтрүүлсэн. Тухайлбал өмнөх үеийн загвараас 3.5 дахин хурдтай ажиллах боломжтой болсон.

 

Мөн түүнчлэн өөрийн MacBook Air -ийг хөдөлгөөнт студи хэлбэрээр ашиглаж болно. График үзүүлэлт өмнөхөөс 5 дахин хурдан болсон бөгөөд анх удаа нэгэн зэрэг 4К нягтаршилтай дүрсүүдийг сарнилтгүй эвлүүлэх боломжтой болжээ.  Windows үйлдлийн системтэй Laptop-той харьцуулахад 3 дахин хурдан болсон байна.

 

M1-ийн санах ойн удирдлагын ачаар SDD 2 дахин хурдан болсон. Энэ нь өмнөх MacBook air-тэй харьцуулахад 9 дахин хурдан үзүүлэлт юм.

Хөргөх сэнс ашиглах шаардлагагүй болсон тул дуу чимээ багатай, нийт тасралтгүй  18 цаг

Мөн аюулгүй байдлын чухал функцүүдийг нэвтрүүлсний нэг нь Touch ID байсан юм.

Шинэ Мac Mini

MacOS Big Sur системийг чип дээр суурилуулсан M1-н ачаар жижиг төхөөрөмж дээр хамгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг багтааж чадсан, гэр, студи гээд  хаана ч ашиглах боломжтой шинэ Мac Mini.

 

Өмнөх хувилбараас /CPU/ 3 дахин хурдтай, график гүйцэтгэл 6 дахин хурдан болсон бөгөөд ижил төрлийн үнэтэй компьютертай харьцуулвал 10 дахин жижигхэн, 5 дахин хурдан гүйцэтгэлтэй. Neural Engine-ийг Mac Mini-д оруулж өгснөөр 15 дахин их Machine Learning-ийн хурдтай болж өгсөн.

 

Мөн дулааны технологийн ачаар Mac Mini өөрийгөө хөргөж, мөн дуу чимээгүй байх боломжоор бүрэн хангагдсан.

2 USB c холбогчтой – Thunderbolt болон USB4-ийг дэмждэг. Pro Display SDR -ийн тусламжтай 6K дүрстэй дэлгэц холбох бүрэн боломжтой болсон.

Шинэ МacBook Pro

Шинэ 13 инчийн МacBook pro нь М1-ийн ачаар хамгийн хүчирхэг CPU, график үзүүлэлттэй МacBook болж чаджээ.

8 цөмтэй CPU ашигласнаар өмнөх загвараасаа 2,8 дахин хурдтай болсон. Графикийн хурд 5 дахин хурдан болж өөрийн ангиллын бусад windows үйлдлийн системтэй laptop-с  3 дахин хурдан, дүрс бичлэг эвлүүлэхэд нэг ч фрэйм алдалгүй эвлүүлэх бүрэн боложтой болжээ. Neural engine -ий ачаар Machine Learning өмнөхөөсөө 11 дахин хурдан болсон байна.

Идэвхитэй хөргүүрийн системтэй болсноор халахгүй, мөн дуу чимээ гаргахгүй,  Big Sur үйлдлийн системийг ашигласанаар 1 цэнэглэлтээр 4 дахин их даалгавар гүйцэтгэж, тасралтгүй 17 цаг ашиглаж болно. Энэ нь өмнөх загвараас 10 цагаар уртассан үзүүлэлт юм.

Дуу хураагуур маш тод, цэвэрхэн болсон бөгөөд камерын хувьд дүрсийг гэрэл муу орчинд ч тод авах боломжтой.

 

Secure enclare -ийн ачаар аюулгүй байдлын функцүүдийг бүгдийг багтаажээ.

Thunderbolt болон USB4-ийг дэмждэг болсноор өмнө нь байгаагүй олон төхөөрөмж рүү холбогдох боломжтой болсон байна.

Шинэ MacBook Pro нь гүйцэтгэлийн маш том ахиц дэвшлүүдийг нэвтрүүлсэн ч овор хэмжээний хувьд өмнөх хөнгөн, нимгэн загвараа бүрэн хадгалсан гайхалтай төхөөрөмж болж чадсан байна.

Apple компани M1 чипийн ачаар сүүлийн 1 жилд нийт зарагдсан PC, laptop-уудын 98 хувиас илүү өндөр хурдтай төхөөрөмжийг бүтээж чадсанаа онцолсон юм.

 

Энэ удаагийн эвентээр Apple компани програм хангамжийн гайхалтай экоситемийг оруулж өгсөн урьд өмнө нь байгаагүй Маc-н цоо шинэ үеийн төхөөрөмжүүдийг танилцууллаа.


Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store Shangri-La танд шууд дамжуулан хүргэлээ.

Apple бол SAIN

Бидэнтэй холбогдох - 70101166

Apple -ийн шинэ бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.