Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Эм Девелопмент” компани 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэлээ

ikon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Үндэсний “Эм Девелопмент Констракшн” компани 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын АОРАН барилгын компанитай 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Барилгын материалын худалдаа, гадаад худалдаа, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эм Девелопмент Констракшн” компани нь татан төвлөрүүлсэн энэхүү хөрөнгө оруулалтаараа ирэх таван жилийн хугацаанд 5,000 айлын орон сууцыг Улаанбаатар хотын 3-4 байршилд барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 

Түүнчлэн хөрөнгө оруулалтын дүнгээс 10 сая ам.долларыг “Эм Девелопмент Констракшн” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотын автомашины зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгуудыг бүтээн байгуулахад зарцуулан, улсын өмчид хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгуулжээ. Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувь нь орон сууцанд амьдрах бодит хэрэгцээтэй, энэ төрлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чухал шаардлагатай энэ цагт 110 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднын зах зээлээс татаж чадсан нь дотоодын барилга, бүтээн байгуулалтын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэр болж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах энэхүү арга хэмжээний үеэр “Эм Девелопмент Констракшн” компани мөн RE/MAX Абсолют салбартай энэхүү төслийн үргэлжлэх хугацаанд орон сууцны борлуулалт, зуучлалын чиглэлээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах төслийг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлж буй “Эм Би Жи Ай” компанийн “Ногоон нуур-1,008 айлын орон сууц” төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурж баталгаажууллаа.

https://www.facebook.com/BloombergTVM/videos/393126108713129

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.