Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Шинэ жил тэмдэглэхийг хориглосон УОК-ын шийдвэр яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд Я.Содбаатар дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Шинэ жилийн арга хэмжээг хориглосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн Онцгой комиссууд хуралдаж тодорхой журам гаргана. Өөрөөр хэлбэл, тус журмаар шинэ жилийн арга хэмжээнд юуг хамруулах вэ гэдэг тодорхой болно.
Нэгдсэн арга хэмжээг хориглоно гээд шууд хэлчихвэл урлагийн, спортын бусад арга хэмжээ хоригдож, ресторан нийтэд үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтчих гээд байсан учраас УОК ерөнхийлсөн шийдвэр гаргасан.
Орон нутаг болон нийслэлийн Онцгой комисс хуралдаж, хэзээнээс энэ хязгаарлалтыг тавих болох хамрах хүрээг нь тодорхой болгож, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагад хүргүүлэх шаардлага гарсан" гэсэн юм.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!