Уншиж байна ...

"Нийслэлийн хэмжээнд зам талбайн 1,100 гаруй ажилтан цэвэрлэгээг хийж байна"

Б.Манлай
5 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 32 байгууллагын 1,100 гаруй зам талбайн үйлчлэгч, 230 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж, нийт 3,249 тонн давс, 5,006 тонн бодисын үлдэгдэлтэй болжээ.

Есөн дүүргийн ТҮК-ийн ажилтнууд гудамж, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллаж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Харин Хот тохижилтын газраас айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас тээвэрлэгдэн ирсэн хог хаягдлыг ландфил технологийн дагуу дарж булшилж байгаа аж.

Нарангийн хогийн цэг, Цагаан давааны олон Морингийн давааны хогийн цэгүүдэд нийт өдөрт дунджаар 5,000 гаруй тонн хог хаягдал хүлээн авдаг байна.

Иргэд өөрсдийн зорчдог явган замаа халтиргаатай байвал 11-310005 дугаарт холбогдож, мэдээлэх боломжтой.