Уншиж байна ...

ФОТО: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан цалин нэмэхийг шаардав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууц нийтийн аж ахуйн харьяа салбарын ажилтнууд өнөөдөр Сүхбаатарын талбайд "АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ - АМЬДРАЛЫН ЧАНАРАА ДЭЭШЛҮҮЛМЭЭР БАЙНА" уриатай жагсаж холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэв.

Жагсаалыг зохион байгуулагчид Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн байгууллагад шаардлага өгч байгаагаа онцолсон юм.

НИТХ-д шаардлага өгсөн шалтгаанаа "Ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд сэтгэл хангалуун ажиллаж амьдрах нөхцөлийг зорилготой сонгогдож ажилладаг. Энэ хүмүүсийн мөрийн хөтөлбөрт тусгадаг эхний өгүүлбэрт нь шууд хамааралтай салбарынхан бол бид" гэв.

Түүнчлэн 2024 онд хийсэн судалгаагаар тус салбарын ажилчдын цалин улсын дундаж болон бусад салбараас 22.4% бага гарсан.  

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг