2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр зорчих төлбөр 1,000 төгрөг болж нэмэгдээд буй. Ингэхдээ иргэд Umoney картыг автобуснаас буухдаа төхөөрөмжид уншуулснаар өдөрт дөрвөн удаа 1,000 төгрөгөөр зорчиж байгаа юм.
Иймд гар утсандаа UBCARD аппликэйшнийг татан төлбөрөө төлж, QR кодоо уншуулснаар автобуснаас буух бүрдээ картаа дарах шаардлагагүй гээд татах зааврыг танилцуулав.
UBCARD апп татах заавар:
Хоёрдугаар сарын 1-10-ны хооронд буухдаа Umoney карт уншуулах зориулалттай төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол тус газарт ирж, засварлажээ.
Хэрэв автобуснаас буухдаа карт уншуулах төхөөрөмж ажиллахгүй байвал 7004-4040, 7015-1289 дугаарт холбогдож мэдээлэх боломжтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!