Уншиж байна ...

Т.Хасбаатар: АН-ын гишүүд Л.Гантөмөрийг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Би Л.Оюун-Эрдэнэ рүү ярьж наад хүнээ МАН-даа элсүүлж ав гэж хэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
4 цаг 23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын гишүүд, дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооны гишүүн Т.Хасбаатар “Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргалаа. Тодруулбал, холбогдох хуулиудыг үндэслэн Л.Гантөмөрийг АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргалаа.

2016 оноос хойш нэг нам дангаар засаглаж, асар олон хохирлыг Монголын ард түмэнд учруулсан. 10-аад жил сөрөг хүчингүй явж ирлээ. АН-ыг сөрөг хүчин байж, шударга ёсыг бэхжүүлээсэй гэж ард түмэн саналаа өгсөн. Гэтэл Л.Гантөмөр гэдэг нөхөр Шадар сайдын өндөр албан тушаалд очоод АН-ыг бүхэлд нь МАН-ын халаасны нам болгосон.

АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сейфэнд хадгалаастай байгаа. 

Л.Гантөмөр АН-ын үнэт зүйл, үзэл санааг тээж авч явах чадваргүй болсон учраас Л.Оюун-Эрдэнэ рүү ярьж наад хүнээ МАН-даа элсүүлж ав гэж хэлнэ. Би Л.Оюун-Эрдэнийг танина. АН-ын нийт гишүүд, шат шатны байгууллагууддаа Л.Гантөмөр бол өнөөдрөөс эхлээд манай намын дарга биш гэдгийг хэлье.

Би гишүүд дэмжигчдийнхээ дунд цахим санал асуулга явуулж, 80 гаруй мянган хүний саналаар Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөх шийдвэр гаргасан" гэв.