ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хиймэл оюун ухаан нь өгөгдөл дээр үндэслэн хамгийн зөв бодлогыг шийдвэр гаргагч нарт гаргаж өгнө"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ЦХИХХЯ/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.  

Энэ үеэр танилцуулагдсан зарим илтгэлүүдээс онцлох зүйлсийг хүргэж байна. 


Хиймэл оюун 85 сая ажлын байрыг халах ч 97 сая шинэ ажлын байрыг бий болгоно 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хиймэл оюун ба стратегийн бодлогын хэтийн төлөвийн шинжээч Жаяаретанам Пиллай "Хиймэл оюуны хэрэглээ нь эрүүл мэндийн салбар, жижиглэн худалдаа, автомашин, санхүүгийн салбарт түлхүү хөгжиж байна. 

Бизнесүүдийн 50 хувь нь хиймэл оюуныг үйлчилгээ, маркетинг зэрэг олон үйл ажиллагаандаа ашиглаж байна. 2021 онд хиймэл оюуны Start-Up-т хийсэн хөрөнгө оруулалт 75 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2025 онд хиймэл оюуны автоматжуулалтаас болж 85 сая ажлын байр байхгүй болно гэсэн судалгаа байгаа ч байхгүй болгосноосоо их буюу 97 сая шинэ ажлын байрыг бий болгох юм. 

Хиймэл оюун хүний өрсөлдөгч биш хамтрагч болж уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг дэлхийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хиймэл оюуныг тодорхой давхаргад биш хүн болгонд ашиг тусаа өгөх байдлаар ашиглах нь чухал" гэв. 


"Үндэсний хэмжээний хиймэл оюунтай болъё гэвэл үндэсний хэмжээний их өгөгдөлтэй болъё"

Өгөгдлийн засаглал, улс орнуудын стратеги, Монгол Улсын нөхцөл байдлын талаар ЦХИХХЯ-ны цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий "Хиймэл оюун ухаан нь өгөгдөл дээрх аналитик судалгаанд үндэслэн хамгийн зөв бодлогыг шийдвэр гаргагч нарт гаргаж өгнө. Зарим тохиолдолд өөрөө энгийн шийдвэрийг гаргаж хүний оролцоог багасгаж чадаж байна. Иймд бид ямар өгөгдлөөр хиймэл оюуныг сургана тийм л оюун ухаан бий болно. Цэгцлээгүй, буруу мэдээлэл өгвөл муу хиймэл оюун ухаан бий болж, буруу мэдээлэл өгөн шийдвэрт нөлөөлнө.

Хиймэл оюуны бэлэн өгөгдөлтэй болохын тулд өгөгдөл маш тодорхой, зөв хадгалсан, бүтцийг тодорхойлсон байхаас гадна буруу мэдээлэл байвал түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Хиймэл оюунд зориулсан шууд өгч болох өгөгдөл манай улсад байхгүй байгаа учир их өгөгдлийг болгох ажлыг эхлүүлсэн. 

Одоогийн байдлаар төрийн гурван суурь мэдээллийн сангаас 152 төрөлжсөн өгөгдлийн сангууд байна. Эдгээрийг хооронд нь холбох хэрэгтэй байна. Улс үндэсний хэмжээний их өгөгдлийг бий болгоход төрийн бүх байгууллагууд болон хувийн хэвшлүүд хамтарч ажиллах хэрэгтэй. Үндэсний хэмжээний хиймэл оюунтай болъё гэвэл үндэсний хэмжээний их өгөгдөлтэй болъё" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дотоод урсгалаа [59.153.113.252] 2025/2/14
хамгаалах бодлого алга.. 2 хон шилэн кабэль тасрахад дэлхийгээс тасарна.. !!! монголын f тэй болох хэрэгтэй..!!
0 | 0 Хариулах
B [72.136.102.101] 2025/2/14
Shan shaahima
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.31.225] 2025/2/14
Мөнгө мэддэг дарга нар, хууль шүүхийнхэн, худалдаачид тэдний өрхийн орлогыг хиймэл оюун ухаанд түргэн шилжүүлээсэй билээ. Шийдвэр гаргах хэмжээнд бол энэ нь одоохондоо осолтой. Ухаан ухамсаргүй ёс зүйгүй түшээд наад комьпютор чинь тэгж шийдсэн гээд жинхэнэ мад тавина шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2025/2/13
Хиймэл ухаан руу булхайгаа чихэх мэргэн санаа олжээ.
1 | 0 Хариулах
тэнэг [66.181.179.204] 2025/2/13
муу хиймэл оюун ухаан гэж юу байдгийн. Солиорчихсон юмбэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.207] 2025/2/13
VR шиг шуугиад өнгөрнө. Metaverse, Google VR гээд л солиороод байсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.191] 2025/2/13
Shiidver gargaltiin sudalgaa diagnosesiig AI sain xiij chadaxgui ee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.254] 2025/2/13
Хэ амьд оун ухаантнууд чадахгүй болоод хэсэг хүмүүсийн зүгээр л хийсэн машинд тархиа мэдүүлхээр болж дээ түр зуурын тэхнологи ш дээ
1 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/13
шүүгчидээ АI-раа солиод улс төрчидөө шүүж цэвэрлүүл.
1 | 0 Хариулах
Энэ яам [66.181.179.204] 2025/2/13
Энэ яам нэг л бишээ. Огт натурыг нь ойлгохгүй л хүчлээд.Оюунэрдэнэд л их таалагддаг сэдэв юм гэсэн. Тэгээд л учраа олохгүй ингээд орилолдоод байгаа юм. Юу байдгийг нь нарийн ойлгож буй хүн энэ яаманд байхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.232] 2025/2/13
Төр нь ийм юм хийгээд байхыг бодвол хиймэл оюун ухаан гэж аймар их мөнгө л гэж хараад байх шиг байна. Уул уурхайн хэрүүл хийж байснаас технологи хөөцөлдөөд явж байвал дээр юмдаа
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.176, 165.225.228.113] 2025/2/13
тархигүй хүмүүс суугаад чатжпт-р ажлаа хийлгээд байгаа юмаа даа. оюутан байгаа биш дээ
0 | 0 Хариулах
putin xi 2iin bughysund [103.212.117.231] 2025/2/13
49 51 huvitai tarvalz uur iomgui
0 | 0 Хариулах
Тэнэг улс төр [66.181.186.230] 2025/2/13
Тэгвэл заавал тэнэг хүмүүс дээрээ гаргаж тэжээх шаардлагагүй
3 | 0 Хариулах
Зочин [54.36.209.253] 2025/2/13
Бараг тэр прогримстуудын зохион зүйлс эд нараас дээр байж магадгүй шүү.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.104] 2025/2/13
126-г хиймэл оюун ухаанаар сольё
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.135] 2025/2/13
Өгөгдлөө энхрий хайрт намынхаа төлөө тохируулчуул тэгээл AI аар авилгал, хээл хахууль, сонгууль шийдэгдээшшш. Бүр нарийн.
1 | 0 Хариулах
irgen [202.9.46.77] 2025/2/13
Mongoliin turiin shiidver gargaltiig avilga heel hahuuli, ashig sonirhol l shiidne shdee.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.89] 2025/2/13
тэгүүл 126 эргүү псдаагаар яадаг юм хиймэл оюун ухаанаар шийдвэр гаргуулаад явахгүй юу
9 | 0 Хариулах
Зочин [139.5.216.111] 2025/2/13
Санааны юм ярихын. Ардчилсан Америк, Японы ЗГ ингэхгүй байхад социализмаасаа бүрэн салаагүй Монгол бол үлгэр шүү. Харин 126 нь 254 болох магадлал илүү өндөр бга.
1 | 1 Хариулах
AGI [202.126.90.16] 2025/2/13
126 хүнийг сонгосон тэр газрын хүмүүс өөрсдийн эрх ашиг сонирхлоо оруулсан AGI parliament д оруулаад шийдвэрт оролцуулаад явы дөө энэ нь дээр байна. AGI нь мэдээж өөрөө авах гээхээр бодож өгөгдлөө цэгцлээд очиж төлөөлж сууна. хууль оруулна. саналаа өгнө кк.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.188.85] 2025/2/13
Esergeer muu yum zaagaad baihwii de. Sayhan neg hiimel oyun uhaan hvntei hereldsen bas neg ni aris unguir yalgawarlsan
0 | 0 Хариулах
Ард [202.126.91.101] 2025/2/13
хөөх
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.163] 2025/2/13
Мэдлэг хүч биш, харин хэрэглэсэн мэдлэг хүч юм. Мөн нууцлал хүч юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.243] 2025/2/13
буруу бодлогоос иргэд ядуурсан
0 | 0 Хариулах