Уншиж байна ...

“Хобби” сургууль Монголын хамгийн анхны “Ажиллахад таатай сургууль”-аар шалгарч батламжаа гардан авлаа

ikon.mn
5 цаг 2 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Хобби сургууль нь ажилтнуудынхаа хүндлэл, итгэлцэл, бахархал, нөхөрлөл, хамтын ажиллагаанд тулгуурлан, эерэг, таатай ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг. Энэхүү соёлыг бататган саяхан олон улсын нэр хүндтэй “Ажиллахад таатай газар” батламжийг хүртлээ. 

Тодруулбал 2025 оны 2-р сарын 7-ны өдөр Great Place to Work Institute-ийн Монгол дахь төлөөлөгч, зөвлөх Ж.Батхишиг тус батламжийг Хобби сургуулийн гүйцэтгэх захирал Г.Цэлмүүн болон тус сургуулийн хамт олонд гардуулан өгсөн юм. 

Great Place to Work Institute нь жил бүр 5 тивийн 97 орны  ажилтнаас судалгаа авч, тухайн байгууллагын ажиллах орчны соёлыг үнэлж батламжилдаг. Судалгаанд ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван гол үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд тухайн байгууллагын ажилтнуудын дунд хараат бус, хөндлөнгийн судалгаа явуулж, ажиллах орчны соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааны түвшнийг үнэлдэг.

зураг
 

Олон улсад нэр хүндтэй энэхүү батламжийг Google, Microsoft, IBM, American Express, Cisco, Starbucks, DHL, Marriott, Disney зэрэг дэлхийн шилдэг компаниуд авсан бол Монгол Улсад Голомт банк, АПУ, Тэсо, Трансвест Монголиа зэрэг нэртэй компаниуд тодорч, Хобби сургууль нь Монголын боловсролын салбараас анх удаа уг шагналыг хүртсэн нь томоохон амжилт билээ. 

Энэхүү батламж нь Хобби сургуулийн хамт олны тууштай хөдөлмөрийн үр дүн төдийгүй цаашид ажиллах орчноо улам сайжруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон боломжийг нээж байна. 

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.