ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл Мэндийн Яам Н.Учрал сайдын үүрэг болгосон “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан журмуудаа цуцаллаа

ikon.mn
2025 оны 2 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал “Америкт их эмчээр ажиллаад ирсэн хүн Монголд ирээд эмнэлэг байгуулах гэхэд туйлдаа хүрч зөвшөөрөл авч чадахаа болиод аргаа барсандаа хүнээс тусгай зөвшөөрөл авсан ч хулхидууллаа гэсэн гомдол надад ирсэн.

Эрүүл мэндийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулахад 133 шат дамжлага дамжиж байна. 133 төрийн албан хаагчтай уулзана. 133 набор, 133 оройн хоол, 133 уулзалт. 133 хүний ах дүү, найз нөхөд, ураг удмын холбоо, нутгийн зөвлөлийг эрж хайдаг. Ийм байхад Монголд яаж бизнес эрхлэгчид амьдрах юм бэ?

Тийм учраас Эрүүл Мэндийн Яаманд тодорхой чиглэл өгмөөр байна. Очирбат дарга та анзаараагүй байх. 2023 оны танай сайдын тушаал байгаа шүү. Одоо энэ тушаалаа цуцал. Сайдын тушаал гэдэг цуцалж болдоггүй зүйл юм уу? Наад журмыг чинь барьчхаад танай мэргэжилтнүүд 5, 10 төгрөг татварт төлье гэсэн хувийн хэвшил бизнес эрхлэгчдийн нурууг нь авч байна шүү дээ.” хэмээн өнгөрөгч долоо хоногт өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. 

Иргэд ч энэ асуудал дээр олон бичиг баримт бүрдүүлнэ гэдэг хэдэн сараар бүтэхгүй болно гэсэн үг, хүндрэл ихтэй байна гэдэг авлигал ихсэхийн нэр, хуулиас давсан журмыг цуцлах нь зүйтэй зэрэг байр суурийг илэрхийлсэн байна. 

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-нд эрүүл мэндийн чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан долоон журмыг хүчингүй болгожээ.

“Энэ журмууд хүчингүй болсноор Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох процесс бүрэн цахимжиж, цахимаар зөвшөөрөл хүсэх, цахимаар олгогддог болно” хэмээн ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Одгэрэл хэллээ. 

Түүнчлэн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа “Цаашид аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газруудад эдгээр тусгай зөвшөөрлийг чирэгдэлгүй байдлаар үзүүлэх боломж бүрдэж байна” гэсэн юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Алтай [139.5.217.233] 2025/2/17
Зөв
0 | 0 Хариулах
Ока [202.9.46.255] 2025/2/17
Шааж байна! Популизм өөр юу ч биш!
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.130] 2025/2/15
Эмнэлгүүдийн магадлан гэж ямар ач холбогдолгүй ажил бнаа.ямар хэрэгтэй юмбэ Эцсийн шатанд Сарангэрэл авгай хүүтэйгээ нийлж ХҮКн мөнгийг олон жил угаадаг гэж ярьдагшдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.130] 2025/2/15
Мөнгө аваад л зөвшөөрлөө өгнө.олон жил болж бндаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.67] 2025/2/15
Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж тусгай зөвшөөрөл олгохдоо илүү олон янз ийн тушаал журам гаргаж хээл хахууль авах гэж маш их шантаажилдаг аюултай тэнэг хүмүүс ажилладаг шүү !
1 | 0 Хариулах
zochin [202.55.188.43] 2025/2/15
Шаал худлаа 20-30 жил болоход юу ч өөрчлөгдөөгүй улам хүнд сурталтай улам биеэ тоосон хурган дарганцар байцаагч нэртэй авилгач авгай өвгөд дүүрэн л бна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.227] 2025/2/13
Очирбатын ажил хийдэг гэж юу байхав дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.173] 2025/2/13
Энэ зөвшөөрлүүдээр мөнгө олж амьдардаг бүхэл бүтэн давхарга байна шүү дээ! Зүгээр л атгуулаа л зөвшөөрлөө авна өөр юм байхгүй кк
3 | 0 Хариулах
С [202.126.88.199] 2025/2/13
Шааж л бдгшдээ МАНгарууд Өмнө нь шоронд ордог МАНгар саад баахан журам ураал бсн улам олон л болцрн бсышдээ
0 | 0 Хариулах