2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
07:00
S29
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэвсэгт хүчний 10 дайчинд орон сууцны эрхийн бичиг олголоо

ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав.

Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний … дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэн ажилласан нисэгч, алба хаагчид юм. 

УОК, МУЗГ-ын шийдвэрээр КОВИД19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1,000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорацаас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө  сонгож, гэрээлэн орох билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай” гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x