ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсаас 57 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ

ikon.mn
2020 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Энэ онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж буй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай хөгжиж буйд Шадар сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэхэд Франц Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт хамтран хэрэгжүүлж буй чухал төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л дэмжлэг үзүүлж ажиллах болно.

 

Франц Улсын Засгийн газраас олгох 57.9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Төслийг эхлүүлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байна. Монгол Улсад ирж ажиллах, сургалт хийх шаардлагатай Францын мэргэжилтнүүдийг Монгол Улсад хүлээн авах боломжийг талууд ярилцсан юм.

Монгол Улсын Шадар сайд уулзалтын төгсгөлд Манай улсаас авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээтэй уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэхийн тулд бүхий л хувилбар, шийдлийг эрэлхийлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 


Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.183] 2020/11/4
Ийм сайхан тоног хэрэглэлтэй болох цаг нь болсоон. Францын ард иргэдэд талархая.
0 | 0 Хариулах
Зочин [107.77.173.6] 2020/11/3
Энэ зураг дээр байгаа Eurocopter EC-145 нисдэг тэрэг өөрийнхөө ангилал дотроо хамгийн сайн нь.Болзошгүй аюул гамшгийн үед нөгөө 69-өө унаад жирийлгэлтэй нь биш....сайн нисдэг тэрэг авахад нэг их буруутаад байх юм байхгүй л дээ.
3 | 0 Хариулах
Үйлдвэрлэгч [202.126.89.208] 2020/11/3
Экспортын чиглэлтэй бүтээгдхүүн үйлдвэрлэх ганц үйлдвэр барьчихая гэж энэ олон сайд дарга нар хөрөнгө оруулагч нар зээл тусламж амлагч нар дуугарахгүй юм аа
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.183] 2020/11/4
гэнэн хонгор юм ярьдаг хүмүүс их шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.160] 2020/11/3
Mongold iim ih uneer hereggui urgui zardal gargah yamar hereg bn we. Nisdeg tergeer untraadag gal gej yu baihaw, tiim ih oi modtoi yu mongol. Tsul tal heer l zonhilj bgaa. France uunees uut mongold demtei tustai uzuuleh zuil ugui gj uu. Uunii orond dotoodiin heregtsee hangah gadnii import buuruulah chanartai uildwer bariwal ur ashigtai bh
2 | 5 Хариулах
иргэн [202.70.34.70] 2020/11/3
Хөнгөлөлттэй зээл нэртэй хуучин бараа, эсвэл үнэтэй бараа шахдаг өндөр хөгжилтэй орнуудын арга залиас болгоомжлох хэрэгтэй. Энэ нисдэг тэрэгнүүдийг дагаад хэд нугалсан өртөгтэй сервис үйлчилгээ орж ирнэ. Тэгээд хэд нугалаад ашгаа олчихдог тул төр засгийн удирдлага болгоомжтой хандаж байна уу
4 | 3 Хариулах
Зочин [59.153.114.81] 2020/11/3
Энэ үнэтэй сервис энэтэр ч яахав, хамгийн чухал юм нь 20иод сая долларын үнэ өртөг бүхий юмыг 57 саяаар авна гэдэг нь бид нарт маш хэрэгтэй. 1 хүүхэд нь ч гэсэн гадаад явж сураад, 1 айл өрх нь зайсанд байр савтай болно, таван богд ч гэсэн хэд хэдэн ландаа борлуулчихна. Дагаад нөгөө талаар маш хүмүүсийн гарт тардаг болохоор хэрэгтэй л дээ
0 | 1 Хариулах