Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор хэсэгчилсэн хорио цээр тогтоож эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбоотой Герман улс ирэх долоо хоногоос эхлэн вирусийн тархалтыг зогсоох шинэ арга хэмжээнүүдийг нэвтрүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ.

Германы канцлерь Ангела Меркель өчигдөр холбооны 16 мужийн удирдлагуудтай видео хурал хийсний дараа хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн тогтоохоор болсон байна.

Ингэхдээ сургууль, цэцэрлэгүүдийг нээлттэй үлдээж, аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоожээ. Нэг  дор 10-аас дээш тооны хүн цугларахыг хориглосон байна.

Баарууд хаагдах бол ресторанууд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ явуулахаар болжээ. Хөл хорионы улмаас хохирсон жижиг компаниуд 2019 оны арваннэгдүгээр сард олж байсан орлогынхоо 75 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэлгийг засгийн газраас авахаар болсон байна.

Меркель болон мужуудын удирдлагууд арваннэгдүгээр сарын 11-нд дахин хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж дүгнэхээр болжээ.

Үндэсний хэмжээнд онц байдал зарлалгүйгээр вирусийн тархалттай тэмцэх хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсноо канцлерь Меркель тайрбарласан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Германд коронавирусийн халдварын 14,964 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: BBC