Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Озоны Үндэсний Алба: Хөргөлт, агааржуулалтын салбарт хэрэглэж буй Гидрохлорфторт нүүрстөрөгчийн хянан магадлагааны үр дүн, хэлэлцүүлэг

A.Жаргал
2020 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

БОАЖЯ-ны Озоны Үндэсний Алба: Монгол улсад хөргөлт, агааржуулалтын салбарт хэрэглэж байгаа гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC)-ийн төрлийн хөргөлтийн бодисын хэрэглээнд олон улсын байгууллагаас хийсэн хянан магадлагааны үр дүн, зөвлөмжийн хэлэлцүүлэг

Монгол Улс Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын Тал-Улс бөгөөд Монреалийн протоколоор зохицуулдаг хөргөлт, агааржуулалтын салбарт хэрэглэдэг гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн озон задалдаг бодис (ОЗБ)-ын хэрэглээг үе шаттайгаар бууруулж улмаар хэрэглээнээс бүрмөсөн гаргах үүрэг хүлээсэн.

НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрөөс 4 жилд нэг удаа Монреалийн протоколоор хүлээсэн үүргийн дагуу Монгол Улс озон задалдаг гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг зохих хуваарийн дагуу амжилттай бууруулж, хяналт мониторингийн арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлж байгаа талаар хянан магадалгаа, баталгаажуулалтын ажлыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн хянан магадалгаа, баталгаажуулалтын ажил 2016, 2017, 2018, 2019 оны гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн хөргөх бодисын хэрэглээг (импорт) хамарсан ба “Олон улсын гэрээ”-гээр үндэсний хүрээнд гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг хянан магадлах, баталгаажуулах зөвлөмж”-ийн дагуу олон улсын бие даасан, хараат бус шинжээч хийж гүйцэтгээд байна. Дээрх ажлын хүрээнд гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн бодисын хэрэглээг бууруулах зорилтыг биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын талаарх судалгаа тайлбар, гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг олон улсын байгууллагаас тогтоосон хуваарийн дагуу амжилттай бууруулсан эсэхийг нарийвчилсан тайлан мэдээ, хяналт шинжилгээгээр баталгаажуулж, холбогдох дүгнэлт, зөвлөмж багтаасан эцсийн тайланг боловсруулсан.

Үүнтэй уялдуулан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 09:30 цагт Холидэй Инн Улаанбаатар (Holiday Inn Ulaanbaatar) зочид буудлын 19 давхрын хурлын танхимд дараах хоёр чиглэлээр оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах гэж байна.

  1. 2016-2019 оны гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээнд хийсэн хянан магадалгааны тайлан, түүнээс гарсан зөвлөмжийг гол оролцогч талуудтай хэлэлцэх, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах арга замыг тодорхойлох;
  2. Монгол Улсын гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн бодисын хэрэглээг бууруулах менежментийн хөтөлбөрийн II дугаар шатны санал боловсруулалтын эцсийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга замыг оролцогч талуудтай хамтран тохиролцох зэрэг болно.

Сонирхсон хүн бүхэнд нээлттэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу:

БОАЖЯ-ны ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБА

Утас: +976-11-312458

Цахим хаяг: mongolia@ozone.mn

Facebook хуудас: NOA Mongolia