ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОУСК: Монгол үхэр 400 кг жинд хүрэхэд бэлчээрээр 3-4 жил зарцуулдаг бол бордооны аж ахуй хөгжүүлснээр 18 сарын дотор уг жинд хүрнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мах өөх алагласан, зөөлөн, шүүстэй үхрийн махаар гэртээ хоол хийх, ресторанд хэрэглэх хандлага Монголд нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчид болон махны төрөлжсөн дэлгүүрүүд махны чанарт тавих шаардлагаа өндөр болж буй. Гэвч энэ хэрэгцээг 70 сая малтай манай улс импортын үхрийн махаар хангадаг тул импортыг орлох чанартай мах үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага байсаар байгааг Дэлхийн банк онцолж байна. Үүний зэрэгцээ экспортын чиг баримжаатай махны үйлдвэрийг хөгжүүлэх цаг үеэ олсон боломж бүрдсэнийг Монгол Улсын үйлдвэрлэлийн нөөц, дотоодын зах зээлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ харуулжээ. 

Тийм ч учраас үхэр бордох орчин үеийн аж ахуйг хөгжүүлснээр Монгол Улсад үхрийн махны үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малчид фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг Дэлхийн Банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн коропорацаас гаргасан шинэ гарын авлага дахь судалгаа нотолж байна. 

"Үхэр бордох аж ахуйг хөгжүүлэх нь" гарын авлага нь Монгол, Хойд Америк, Казахстаны үхэр бордох талаар практик мэдээлэл, шилдэг туршлагыг махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгч, малчид, орон нутгийн үхэр бордох аж ахуйг  эрхэлдэг нэгжүүдэд түгээх зорилготой ажээ.

Монгол Улсын хувьд ХАА-н салбар стратегийн чухал салбар гэж үзсэн тул нарийвчилсан судалгаа хийж уг гарын авлагад багтаажээ.

  • Тухайлбал, монгол үхэр 400 кг жинд хүрэхэд бэлчээрээр 3-4 жил зарцуулдаг бол бордооны аж ахуйг хөгжүүлснээр 18 сарын дотор уг таваарын жинд хүрдэг болохыг Дэлхийн банкны танилцуулгад дурдав. 
  • Түүнчлэн монгол үхэр тарга хүч авахдаа урт хугацаа шаарддаг байна. Тодруулбал, 90-120 хоног бордоход монгол үхэр 350 кг жин татдаг бол үүлдрийн үхэр 450 хүртэл кг жин татдаг болохыг онцлов.

Ингэснээр мах бэлтгэлийн эргэлтийг хурдасгах, үхрийн чанар, ашиг шим, махны гарцыг нэмэгдүүлэх, улмаар  малчид болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн ашиг орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна. 

"ОУСК Монголын мал аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэгээ улам эрчимжүүлж, тус салбарт шинэ боломжуудыг эрэлхийлж байна" хэмээн ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлээд "Махны салбарт зөв бодлого хэрэгжүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, малчдын орлогыг сайжруулан, улс орныг COVID-19 цар тахлын нөлөөнөөс ангижруулан сэргээх замд нь оруулж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Иймээс үхэр бордох аж  ахуйг хөгжүүлэх, салбарын чадавх, нөөцийг өргөжүүлэх асуудал нэн чухал юм” гэдгийг дурдав.

"Олон улсын болон дотоодын махны зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах цогц аргачлалыг Монгол Улсын үхрийн махны үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна" гэдгийг ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдагч Д.Жигжидмаа цохон тэмдэглэв. "Энэ нь нүүдлийн мал аж ахуй, амьдралын хэв маягийн давуу талыг үхрийн махны үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудын мэдлэг, туршлага, шилдэг туршлагатай хослуулах замаар Монгол Улсад тохирсон мал аж ахуйн салбарын бизнесийн шинэ загваруудыг боловсруулна гэсэн үг юм" гэж тэрээр дурдав. 

Хөдөө аж ахуйн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ОУСК Японы Засгийн газартай хамтран Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зөвлөх үйлчилгээний төслөөрөө дамжуулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж ирсэн. Монгол Улсын нийт ажиллах хүчний 25 хувийг эгнээндээ нэгтгэсэн мал аж ахуйн салбарыг сэргээх чиглэлээр Дэлхийн банк группээс хэрэгжүүлж буй хүчин чармайлтын нэгээхэн хэсэг нь энэхүү төсөл ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.130] 2020/10/28
Энийг манайхан ойлгох болоогүй ээ. Болсон болоогүй бөөн хардлага. Танк оруулж ирнэ гэдэг шиг л муу санаалаад.
0 | 1 Хариулах
зочин [202.126.90.68] 2020/10/28
Олон улсын санхүүгийн корпораци - хаанаас санхүүжүүлдэг байгууллага вэ
1 | 0 Хариулах
зочин [202.126.90.68] 2020/10/28
өвөг дээдэс маань малыг анхлан гаршуулснаас юмсан. Соц үед малаа маллахаа маркзимээр заалгаагүй юмсан. Одоо үед ОУСК-оор заалгах нь дээ. Бэлчээрийн тухай хууль батлах гээд л тал бүрээс нь үзэж байнаа даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.6] 2020/10/28
Бордооны мах харахад алаглаад аятайхан боловч идэхэд үнэн хэцүү.махнаас нь идсэн тэжээл овьёос энэ тэр амтагдаг юм байна лээ.
6 | 0 Хариулах
Зочин [64.119.25.212] 2020/10/28
Байгалиараа байсан нь хамаагүй дээр. Оркуудаа
2 | 0 Хариулах
Зочин [64.119.23.79] 2020/10/28
байгалиараа байсан дээр
5 | 0 Хариулах
Зочин [89.247.254.193] 2020/10/28
Belcheereer bii bolson mongol mah shig eco mah delhiid mash hovor baina, harin bordoogoor bii bolson erchimjuulsen mal aj ahui delhiiger haa saigui bna tiim mah ni ymr ch amin demgui chanargui, tiimd joohon zah zeelee mederch oorsdond baigaa davuu talaa ugui bolgoh bish ashiglamar yumda
4 | 0 Хариулах
Зочин [64.119.25.218] 2020/10/27
Хагас зэрлэг манай малын мах хамгийн эко хүнс юмсан тэрийг маань ч няят болгох нь хэнд ашигтай вэ?
6 | 0 Хариулах
Зочин [66.181.177.50] 2020/10/27
Угаасаа бэлчээрийн МАА-аас фермйин МАА руу шилжэх нь цаг хугацааны асуудал. Эртхэн шилжиж байвал сайнсан.
3 | 4 Хариулах
zochin [64.119.19.221] 2020/10/27
Бордоо биш минерал, эрдэс тэжээл иэдж байж хүн эрүүл чийрэг байдагтай адил үхэр ч гэсэн бордоо бус эрдэс тэжээл идэж, хэрэглэж байж бие нь эрүүл, өвчинөөс ангид, мах нь зөөлөн, өөх нь үелэж алагласан, амттай байдаг юм. Яагаад бордоо вакцинаас өөрөөр мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар олигтой бодлого ярьдаг мэргэжлийн хүн байдаггүй байна даа. Хөгжих бүрэн боломжтой салбарыг энэ мэт бордоо вакцины шахаачид улам доройтуулж, монгол малыг вакцин бордооноос хамааралтай эрүүл бус болгож байна. Энэ бол ганц малын асуудал бус цаашлаад тэр махыг хэрэглэж буй хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэй асуудал.яавч энэ мэт оросын үгэнд итгэж үл болно.
8 | 0 Хариулах
иргэн [192.82.69.31] 2020/10/27
Хоол хүнсээр оролдоно гэдэг нь үндэстнийг устгах нэг ажиллагаа гэж үздэг гэнэ. Бордоно гэдэг нь хор идсн шаазгай гэсэн үг. ХАА-н яамны саядаар эрлийз хурлийз томилогдчихсон юмуу хаашаа юм. Бэлчээрийн малынхаа эм болсон эрүүл махаа идэхийг хүсэж байна. Дашрамд хэлэхэд мал бэлчээр талхалдаггүйн тод жишээ бол хүй долоон худгийн морины уралдааны зам. Жил бүр олон адуу давхидаг ч ногоо жил бүр ногоорон ургадаг юм даа мунхаг нөхөд минь
3 | 1 Хариулах
Зочин [174.192.153.2] 2020/10/27
Belcheeriin bus mah ervvl bish gj hen chamd helchiw!?
1 | 1 Хариулах
Lol [202.21.108.170] 2020/10/27
Ашигтай байсан бол Монголчууд аль дээр социализмын үед хийчих байсан шд.
6 | 0 Хариулах
Зочин [192.82.74.215] 2020/10/27
одоо мал пязда нар нь генийн өөрчлөлттэй энэ тэр гээд ярьж байгаа юмаа ч мэдкүү шaaгаад ороод ирнэ харж байгаарай
6 | 0 Хариулах
Баадай [103.229.120.204] 2020/10/27
Бага зардлаар богино хугацаанд бордож өндөр ашиг авч болох байхаа.Дэгдээхэйг бордож хэдхэн сартай нядалдаг шиг. Билчээрийн малаасаа авдаг эрүүл хүнс, эрүүл мал, эрүүл хүний чанар чансаа алдагдаж, бордсон малын мах шигээ баахан бүдүүн /АНУ зэрэг барууныхан шиг/ хүмүүс бий болох вий
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.215] 2020/10/27
TETGEVERIIN NAS NI XETERSEN JIGJIDMAA ABGAI tusliin munguur amidarsaar uxex ym baixdaa Yamarch ur dun baixgui oortoo amidrax argaa l olox ymdaa chaabaas BOTEX SHAXUULSAAR NUUR NUDGUI NUDUULSEN BULDURUU TSARAITAI BOLSON
3 | 0 Хариулах
Шинээ [59.153.87.43] 2020/10/27
10 бяруу аваад өвөлжүүлэхэд нөхөж барах уу. Үүнээс нь гаргахгүй борлоод үзвэл зардлаа нөхнө байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.38] 2020/10/27
Бордоо нь өөрөө хор л доо. Бас хэнийх нь лобби яваад байна даа. Бордоо үйлдвэрлэдэг улс орнуудын лоббид энэ сэтгүүлч өөрөө мэдэлгүй орчихсон уу, эсвэл манай хэдэн хүнд гарууд бордоо оруулж ирэх гээд зүтгээд байна уу.
2 | 1 Хариулах
mgl [59.153.115.60] 2020/10/27
Chanar ni yamar baih bol?
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.110] 2020/10/27
Экспортонд бордсон махаа гаргаад , эмийн ургамал буюу бэлчээрийн малын махаа дотооддоо хэрэглээд болоо бишүү.
5 | 1 Хариулах
Зочин [223.104.3.157] 2020/10/28
uhaangui toriin bodlogod ard bid n turuuleed ortono gd bod do.
0 | 0 Хариулах
Altanhuyg [202.55.188.90] 2020/10/27
Manai hodoo nih sain oilog tog guim. Yg im biznes hiiy gedh zaluus demjee mer b.n.
0 | 0 Хариулах
Үйлдвэрлэгч [202.126.89.46] 2020/10/27
ЖДҮ-гийн сан хоосон, УИХ-ын гишүүд авдгаа авсан тул махны үхрийн аж ахуйд хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй, банкны зээлээр ийм аж ахуйг санхүүжүүлбэл дампуурна.
3 | 0 Хариулах
zochin [103.57.95.247] 2020/10/27
Мал бордож мах үйлдвэрлэх зардал маш өндөр. Тэжээл, ус, шатахуун, эм тариа, таримал бэлчээр бий болгох эсвэл тарих гээд явж өгнө дөө. Өө бас хагас дулаан байр хэрэгтэй.
3 | 2 Хариулах
Иргэн [202.126.89.130] 2020/10/27
БОРДСОН малын махны амт өөр шдээ. Гадаадад гаргаж байх байх даа. Бордоход зардал өндөртэй.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.166.231] 2020/10/27
Бордсон малын мах Амт бол муу, бэлчээрийн малын махыг гүйцэхгүй ээ
5 | 3 Хариулах
Зочин [103.57.93.212] 2020/10/27
Царван идсэн үхрийн мах аваад баларсаншд
0 | 3 Хариулах
зочин [202.126.90.68] 2020/10/28
бэлчээрийн үхэр ямар өвс идэхээ мэднэ л дээ
0 | 0 Хариулах
Зочин [43.242.242.67] 2020/10/27
BORDSON MALIIN MAH YAMARCH SHIM TEJEELGYI GAHAIN MAHNAAS YALGAAYI EE , ODOO DENJIIN MYANGAAS MAH AVAH DANDAA BORDSON MALIIN MAH BAINA LEE
7 | 3 Хариулах
Зочин [174.192.153.2] 2020/10/27
Meddeg yum shig l zalah yumaa
1 | 0 Хариулах
Зочин [223.104.3.157] 2020/10/28
medelgui yadgiim.mglchuud delhiin buh orond bn.
0 | 0 Хариулах
Зочин [223.104.3.157] 2020/10/28
yg tiim idej uzsen.rezin shig baahan amtlagchind devteej hadgalaad grilldeed ogdog.manai m.mah hamgiin best n delhiid bhgui.tiim bhad ustgah gd zutgeed bh yum.nadaas teneguud deer suuj bn.bi dargiin tsunh barij guideg bj.daanch torolh zan dolignoj chadahgui l bh bsan bh.
0 | 0 Хариулах