Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үлээгч аппарат дээр суурилуулсан яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээжээ

ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Л.Батгэрэл  үлээгч аппарат дээр суурилуулсан яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээлээ.  

Үлээгч аппаратны ажилласан дугуйг ашиглан тухайн айлын янданд тааруулан хоолой хийсэн байна.

Дээрх төхөөрөмжийг туршин шалгах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид гэр хороололд амьдардаг алба хаагчдынхаа гэрийн янданг хөөллөө.

 

Энэхүү туршилтанд тулгуурлан аюулгүй байдлыг хангах үүднээс үлээгч аппаратнаас сорогдон гарч байгаа хөө тортогийг агаарт дэгдээхгүй байх зорилгоор тааран шуудай эсвэл агаар шүүгч хийх, мөн айл өрхүүдийн яндан өөр өөр хэлбэртэй учир янданд таарах аргаар өөрчлөн тааруулж ашиглахаар боллоо гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.