Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүсийн амьдралд шинэ хэв маяг бий болгосон аппликейшн

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын ComScore компанийн судалгаагаар 2019 оноос эхлэн сард татагддаг аппликейшний тоо эрс буурч байгаа нь гар утсандаа олон төрлийн аппликейшн татаж суулгаж тэр бүгдэд бүртгүүлэхээс илүүтэй нэг аппликейшнээр илүү олон үйлдэл хийж, өдөр тутмын хэрэгцээгээ хангаж цагаа хэмнэхийг илүүд үзэх болсонтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн цаашлаад энэ нь аппликейшн хэрэглээний томоохон шилжилт бөгөөд хүмүүсийн апп хэрэглээний шинэ ирээдүй гэж үзэцгээж байна.

Супер аппликейшн бол манайд харьцангуй шинэ ойлголт бөгөөд энэ нь хүний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болох төлбөр тооцоо, энтертайнмент, бүх төрлийн захиалга, хүргэлт, санхүүгийн үйлчилгээг гар утасны нэг аппликейшнээр шийдэх шийдэл юм. Хамгийн ойрын жишээ гэвэл Хятадын Wechat, Alipay, Солонгосын Kakaopay, Сингапурын Grab зэрэг аппликейшнүүд юм. Яг энэ төрлийн супер аппликейшнийг Монгол залуус Монгол улсдаа анх удаа амжилттай нэвтрүүлсэн нь SuperUp юм.

 

Тэр ч үүднээс энэ жилийн ICT Expo 2020-д оролцогчид дундаас SuperUp-ийн залуус 2020 онд Монголчуудад шинэ хэрэглээ, шинэ амьдралын хэв маягийг нэвтрүүлсэн нь яах аргагүй онцлог үйл явдал байлаа. Тэгвэл тус апплликейшний энэ жилд бидний амьдралд нэвтрүүлээд буй хамгийн күүл 5 технологийг танилцуулъя. 

1. Санхүүгийн цогц экосистем

 

SuperUp хэтэвчээр дамжуулан сар бүрийн хэрэглээний төлбөрүүдээ хамгийн хялбараар төлөх, үүрэн телефоны операторуудын нэгж, датаг худалдан авах, цахим хэтэвч болон банк хоорондын шимтгэлгүй гүйлгээ болон бүх төрлийн барьцаагүй цахим зээлийн үйлчилгээг ашиглах зэрэг цогц экосистемийг та эндээс хэрэглэх боломжтой. Мэдээж тус аппликейшний хөгжүүлэгчид Монголд анх удаа хиймэл оюун ухааны технологийг ашиглан LendMN апп-ийг зах зээлд нэвтрүүлж байсан туршлагатай учир таны өдөр тутмын хэрэгцээт олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, түүний төлбөр тооцоог хялбар, найдвартай, нууцлалын өндөр түвшинд аюулгүй байдлаар гүйцэтгэх боломжтой.

2. Монголын анхны апп дээр суурилсан санал хураалтын систем

Covid-19 халдвар дэлхийд тархаж, хорио цээрийн дэглэм чангарсан хүнд үед айл бүрийн хойморт аз жаргал, баяр баясал бэлэглэсэн дэлхийн хэмжээний The Voice of Mongolia телевизийн шоу нэвтрүүлгийг тус аппликейшнээр дамжуулан бид бүгдийн гарт илүү ойртуулсан нь урьд өмнө байгаагүй шинэлэг, сонирхолтой шийдэл байсан. Жишээ нь, би ердөө апп-аа нээгээд өнгөрсөн дугаарт хэн ямар дуу дуулсныг мэдэх ба дараагийн дугаарт хэн оролцохыг шууд харчихна. Мөн хасагдах шатанд сэтгэл уяртал дуулсан авьяаслаг оролцогчиддоо “Бэлэглэх” товчийг ашиглан цэцгийн баглаа илгээж байлаа. Харин урьд өмнө хэрэглэж байгаагүй цоо шинэ зүйл бол санал хураалтын систем юм. Оролцогчийн дугаар, аль дугаар луу мессеж явуулах зэргийг цээжлэхгүй, саналаа бөөнөөр нь өгч болдог зэрэг нь үнэхээр хэрэглээг хөнгөвчилсөн, бас мэдээж сонирхолтой байсныг дурдахгүй байхын аргагүй. Олон улсын контентийн цогц системийг олон улсын стандартын дагуу хийж бүтээсэн баг хамт олонд нь талархаж байна.

3. Худалдан авалтын цоо шинэ хэв маяг

 
 

Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барих гэх мэт яаралтай худалдан авалт хийх болсон тохиолдолд та яадаг вэ? Олон Улсад өргөн хэрэглэгддэг санхүүгийн бүтээгдэхүүн болох худалдан авалтын зээлийн SupPAY үйлчилгээ нь танд ямар ч урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд аваад, 30 хоногийн хугацаанд хүү болон шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр эргэн төлөх таатай боломжийг олгох юм. Хэрвээ бүтнээр төлөх боломжгүй бол 30 хоног дотроо багтаан өөрт боломжит хэмжээгээр хувааж төлж болдог юм билээ.

“Шууд авах” арга нь маш энгийн. Ердөө л SuperUp-ийн онлайн дэлгүүр болох Банана-руу ороод, SupPAY тэмдэглэгээ бүхий 300 гаруй брэндийн 6000 гаруй нэр тѳрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийхэд л хангалттай.

4. Хаана ч байхгүй хэмнэлт

 

SuperUp аппликейшний зүгээс хэрэглэгчдэд шинэ хэв маяг бий болгож буй үйлчилгээ бол Купон цэс. Хамтрагч байгууллагуудын хамгийн сонирхолтой, хамгийн хэрэгцээт, эрэлттэй аяллын, чөлөөт цаг, эрүүл мэнд, гоо сайхны, хувцас загвар гээд бараг бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг эндээс 20-90%-ийн санаанд оромгүй хөнгөлөлттэй үнээр худалдан авч, бодит хэмнэлтийг хийх боломжтой. Мэдээж хамтрагч байгууллага талдаа ч тун өгөөжтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгөрөгч 5 сард гэхэд л тэд бүх купоноо 100₮ болгож хэрэглэгчдийг алмайруулсан бөгөөд 100,000 гаруй хэрэглэгч нэг зэрэг апп-д нэвтэрч тухайн байгууллагуудын сурталчилгааг шууд хүргэж байсан нь маркетингийн шинэлэг хэлбэр болсон билээ. Энэ жилийн ICT-Expo 2020-д зориулж мөн л гайхалтай сюрпризийг хэрэглэгчдэдээ барьсаар байгаа бөгөөд та яг одоо тус аппликейшний Купон цэс рүү ороод ICT-Expo 2020-д зориулсан онцгой купоныг авч, хаана ч байх хэмнэлтийг мэдрээрэй.

 

5. Өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнүүд

 

SuperUp ингээд болсон уу гэвэл үгүй. Бидэнд нийтлэг тулгамддаг түгжрэл, завгүй байдал гээд стресст оруулдаг асуудлыг та Үйлчилгээ цэснээс шийдэж болно. Энд хоол, хүнс, эрүүл мэнд зэрэг бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ, аялал, амралт, кино, үзвэрийн тасалбар захиалгын байгууллагууд энд нэг дор байрлаж байна. Мөн таны стресс тайлж, чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлэхэд ч тэд санаа тавьж, сонирхлоороо нэгдэж хүмүүстэй танилцах Crushy, дотны хүн, охид хөвгүүдийн хувьд бүр харж явдаг хүнийхээ талаар бүхнийг мэдэж болох Acyy.me, мэдлэгээ сориод өдөр бүр бэлэг хожих боломжтой #CTA зэрэг мини-аппуудыг санал болгож байна.

Эцэст нь дүгнэхэд техник технологийн шинэ нээлт, инноваци бүр хүний амьдралд тулгарах асуудлыг хөнгөвчлөх, амьдралын хэв маягийг ухаалаг, эрүүл байлгахад чиглэж байна. Монгол улсын хувьд ч 2020 онд тулгарсан сорилт бүрт туйлын хэрэгтэй шийдлийг санал болгосон SuperUp аппликейшний хамт олон 2021 онд илүү олон гайхалтай технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр зэхэж байгааг дуулгахад таатай байна.

Та бүхэн SuperUp аппликейшнийг татахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.