Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Автотээврийн үндэсний төвийн үйлчилгээг "Хөсөг трейд" ХК-ийн байрнаас авдаг байсныг болиулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөн, бодлого зохицуулалтын газрын дарга Н.Батцэцэг "Төрийн үйлчилгээг шуурхай, тэгш хүртээх зорилготой төсөл, хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимж болгох чиглэлээр ажиллаж эхэлж байгаа. “Хөсөг трейд” ХК-ийн байранд байрлах Автотээврийн үндэсний төв болон бусад төрийн үйлчилгээг үзүүлж буюу газруудад хүндрэл учруулж байгаа тухай гомдлын дагуу шалгалт хийлээ. Шалгалтын дүнгээр Автотээврийн үндэсний төвийн тээврийн бүх төрлийн үйлчилгээ болон бусад төрийн үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Өөрөөр хэлбэл, “Хөсөг трейд” компанийн байранд үйл ажиллагаа явуулж байсан Автотээврийн үндэсний төв болон төрийн бусад үйлчилгээг нийслэл дэх “Нэг цэг”-ийн үйлчилгээний төвүүдээс авах боломжтой болж байна. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Хөсөг трейд”-ийн захирал н.Нямбаяр гэдэг хүнтэй уулзсан. Засгийн газар И-монголиа хөтөлбөр хэрэгжүүлэн аль болох цахимаар түргэн шуурхай үйлчлэхийг дэмжиж байгаа. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн цахим үйлчилгээ үзүүлэгч киоск аваачаад тавихаар найман сая төгрөг нэхэж, гаргаж хаяж байна. 

Тус компани 1,000 м2 талбайгаа Автотээврийн үндсэний төвд түрээслүүлдэг юм байна. Энэ түрээслэж байгаа талбай дотроо төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн цахим үйлчилгээ үзүүлэгч киоск оруулаад тавья гэхээр мөнгө нэхэж, гаргаж хая гэдэг шаардлага тавьж байна. Хувийн компани олон жилийн турш төрийн үйлчилгээн дээр монполь байдлаар талбай түрээслүүлж байсан. АТҮТ нь хувийн компанийн байранд үйл ажиллагаагаа явуулан, төрийн үйлчилгээгээ, нэн ялангуяа цахимжих бодлогоо бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадахгүй байгаа учир АТҮТ-ийн салбаруудыг хувийн байгууллагуудаас нийслэлийн нэг цэг рүү нүүлгэхээр боллоо. Мөн АТҮТ-д байраа түрээсэлдэг 10-аад хувийн газар бий. Эдгээр газруудаас ч нүүлгэх, арга хэмжээ авахаар судалж байна." гэв.