Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Цэрэндулам: Иргэн гар утсаа ломбардад тавихад кодыг нэхэж тайлж байгаа нь хууль зөрчиж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Барьцаалан зээлдүүлэх газруудын гүйцэтгэлийн хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ-аас ХЭҮК, ЦЕГ-тай хамтран Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 21 ААН, байгууллагыг хамруулан хийж, гүйцэтгэжээ.  

Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 180 барьцаалан зээлдүүлэх газар байдаг. 

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам  "Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид нь үнэт эдлэл, хөөрөг, хэт хутга, эмээл, хазаар, эртний эдлэл, гар утас, гар утасны дугаар, зургийн аппарат, зөөврийн болон ширээний компьютер, цахилгаан бараа болон автомашин зэрэг иргэдийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгож байгаа нь хяналт, шалгалтаар харагдсан. Илэрсэн зөрчлүүдээс дурьдвал, 

  1. Хяналт, шалгалтад хамрагдсан ААН, байгууллагууд тухайн эд зүйлийг үндсэн үнийнх нь 40-50%-аар тогтоож, өдрийн 0.7%-ийн хүү боддог ноцтой зөрчил илэрсэн.
  2. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдэгчдэд утсаар 2-3 удаа сануулах зурвас илгээдэг. Хүлээлгийн хугацаа нь багадаа 5-7 хоног байдаг зэргээр иргэд, хэрэглэгчдийг чирэгдүүлдэг ба хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй.
  3.  Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын стандарт хэрэгждэг.  Уг стандартаас хэрэгжүүлээгүй. Тухайлбал, 
  • Үйл ажиллагааныхаа батламж, зөвшөөрлийг авдаггүй. /Шалгалтад хамрагдсан ААН, байгууллагын 36-40% /
  • Үйлчилгээний болон үүргийн талаарх мэдээллээ ил тод тавьдаггүй
  • 20% нь галын дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байна
  • Ажилтнуудын 40% нь үнэлгээний чиглэлээр сургалт семинарт хамрагдаагүй
  • Хүлээлгийн хоногийн хугацаа хамгийн багадаа 5 байхаар заасан
  • Газруудын 40% нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан
  • Стандартаас бага м.кв зай талбайд үйл ажиллагаа явуулсан" гэлээ. 

Түүнчлэн ломбардын зээлийн хүүг талууд харилцан тохиролцох ёстой ба өдрийн хүү дээд тал нь 0.5% байх ёстой гэх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 

Мөн "Иргэн гар утсаа зээлийн барьцаанд тавьсан тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газраас гар утасны кодыг нэхэж тайлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний хувийн ба гэр бүлийн захидал харилцааны нууц халдашгүй байдлыг зөрчсөн" гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

Зөрчил гаргасан ломбардуудыг газар дээр нь хаах, торгууль ногдуулах арга хэмжээ авсан. Дээрээс нь тухайн асуудлыг хариуцах эрх бүхий байгууллагуудад санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/803236733761854/