Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх сүүний үнэ өссөнтэй холбогдуулан хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Хяналт шалгалтын ажлыг МХЕГ, ГЕГ, ТЕГ, ШӨХТГ, НОБГ-ын хамтран СҮҮ ХК, "Талх чихэр" ХК, "Алтан тариа" ХХК, "Өгөөж чихэр боов" ХХК-уудад хийсэн байна.
Хяналт шалгалтаар,
"Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед шилжүүлсэн үед дээрх хүнсний үйлдвэрлэгч компаниуд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 78 дугаар тогтоолд заасан “Хуулийн этгээд нь гамшгийн үед бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх, үнийг тогтвортой байлгах” гэсэн үүргийг биелүүлж ажлаагүй тул холбогдох арга хэмжээг авсан. Мөн үнийг бууруулах албан шаардлагыг хүргүүлж ажилласан" гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын улсын ахлах байцаагч н.Батмөнх хэлэв.
ШУУД ҮЗЭХ: